ШУУД: "60 тэрбум"-ын асуудлаар мэдээлэл хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд “60 тэрбум”-ын асуудлыг дахин шалгуулж, АТГ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр:
-“60 тэрбум”-ын асуудлаар ээлжит бус чуулган зарлах тухай шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын дарга өчигдөр хариу ирүүлсэн. Тэрбээр “МАН болон миний нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна. МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд бичиг хүргүүлсэн байна. “60 тэрбум”-ын асуудлаар МАН-ын нэр хүндийг сэвтүүлсэндээ харамсаж байгааг илэрхийлжээ. Энэ асуудлыг дахин шалгах тухай прокурор бичиг ирүүлсэн.
Албан бичгээр харамсаж байгаагаа илэрхийлсэнд талархаж байна хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ