Л.Оюун-Эрдэнэ: "60 тэрбум"-ын хэргийг сэргээн шалгаж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар тайлбар хийх тухай хугацаатай шаардлагыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлээд байсан билээ. УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын хариуг хүргүүлсэн байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын даргын ирүүлсэн хариу бичигт “Танаас “60 тэрбумын хэрэг” гэх тавьсан шаардлагатай танилцлаа. УЕПГ-аас 2017 онд хэрэг бүртгэлийг нээж, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулан, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хянаад гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлтийг хаах шийдвэр гаргасан. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн.
МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар нийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлаар хуулийн байгууллага эцэслэн нэг мөр шийднэ гэж найдаж байна.
Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсч байгаа явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын ерөнхий хороонд тайлбар хүргүүлсэн” хэмээжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ