ҮХЦ нөхөн сонгуулийн асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр 09.30 цагаас Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаантай. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын дээрх тогтоол Үндсэн хууль зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн гомдлыг иргэд гаргаад байгаа юм.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ