Алимны тусламжтай ТУРАХ арга

img

Алим болон бусад жимс жимсгэнийг тогтмол хэрэглэж заншнаар та эрүүл бас илүүдэл жингүй болох боломжтой. Тэгвэл алимны дэглэмээр жингээ хаях зөвлөгөөг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Нэг

 

 

Та алимны дэглэмээр турахаар төлөвлөж буй бол эхлээд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах нь эрүүл мэндэд тустай.

 

Хоёр

 

 

Алимны дэглэм барихаасаа өмнө та жингээ үзвэл илүү зохимжтой.

 

Гурав

 

 

Эрүүл, органик, шинэ алим идвэл биед олон талын ашигтай.

 

Дөрөв

 

 

Алим идэхээс гадна та дэглэм барих хугацаандаа илчлэг багатай шинэ ногооны салат идээрэй.

 

Тав

 

 

Өглөө сэрээд та 50 грамм бүлээн ус ууна. Усаа уусныхаа дараа алимаа идэх бөгөөд алимаа хазах бүртээ бага багаар ус балгаарай. Алим, ус хоёрыг хослуулах хэрэгтэй. Харин шар айраг, жүүс, гаазтай ундаа, алимны жүүс зэрэг хориотой. Алим идэхээсээ өмнө ус уухаа бүү мартаарай.

 

Зургаа

 

 

Өдөрт заавал нэг удаа уураг ихтэй хоол иднэ. Хоолоо сайн зажилж идээрэй.

 

Долоо

 

 

Жингээ тогтмол барьж, алимаа зааврынхаа дагуу идэж, улмаар дасгал хөдөлгөөнийг хослуулснаар та илүүдэл жингээ хаях боломжтой. Алимны дэглэмийг 7-10 өдөр барихад хангалттай.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ