Г.Занданшатар: Албан өрөөнд архи хадгалсан тохиолдолд ажлаас хална

img

 

Өнгөрсөн долоо хоногт яамдад шалгалт явуулсан үр дүнгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.  Тэрбээр:

 

-Төрийн албаны хуулийг баталсан. Иргэн төвтэй мэргэшсэн төрийн албыг бий болгохоор заасан байгаа. Өнгөрсөн долоо хоногт яамдад шалгалт явууллаа. Ажил төрөл хөөцөлдөөд явахад дунд шатныхан хүнд сурталтай, авлига хээл хахуул их байна гэсэн шүүмжлэл гардаг. Төрийн албан хаагч ард түмэндээ үйлчлэх ёстой. Энэ талаар Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Гадаад, дотоод томилолтын талаар дараагийн хуралдаанаар хэлэлцэнэ. Ажлын байрны архидалт, шатах материал оруулах зэргийг хориглоно. Төрийн ордонд архи дарс, хориглосон зүйлс нэвтрүүлэхийг хорьж байна. Төрийн тусгай хамгаалалтын газар хяналт тавьж байгаа.

 

Яамдад хийсэн үзлэг шалгалтаар 830 өрөөг шалгахад архи дарс гарсан. Цаашдаа архидан согтуурахыг хатуу хориглож байгаа. Иргэдийн мэдээлэл дээр тулгуурлаж гэнэтийн шалгалт хийнэ гэлээ.

 

-Архи, согтууруулах ундаа илэрсэн тохиолдолд хариуцлага тооцох уу?

 

-Соёл урлагийн газарт салют, УУХҮЯ-нд бензин илэрсэн. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдол илэрвэл газар дээр нь хариуцлага тооцох үүргийг Төрийн нарийн бичгийн дарга нарт өгсөн өгсөн. Өнөөдрийн хууль эрхзүйн зохицуулалтаар архи хадгалсан гэх үндэслэлээр хариуцлага тооцох заалт байхгүй. Цаашдаа архи хадгалсан тохиолдолд ажлаас нь халах, хариуцлага тооцох шийдвэр гаргалаа. Зарим тохиолдолд хүний эрхэнд халдлаа, прокурорын зөвшөөрөлгүй байна гэсэн. Энэ бол гэмт хэрэг халдлага гарахаас урьдчилсан сэргийлж байгаа юм.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Зөз.Одоо ингэх цаг нь болсон.Албан хариуцлага,ёс,журам гэж баймаар даа!!!Хүрэлсүх,Занданшатар нар бүлэг танхайчуудад бүү бууж өг!!Ер нь сүүлийн үед төр,засаг болохгүй бүтэхгүй этгээдүүдээр "нам" гэдэг хуйвалдагчдын үл бүтэх хулгайч,луйварчид,хүчирхийлэгчид,архичид,танхайрагч зэрэг нийгмийн шаар,шавхруунуудаар дүүрсэн гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа,Үүнийг цэгцэлж байж намуудын нэр хүнд,төрийн нэр хүнд өснө!!!!
2018-09-27
зочин:
элэг авсан юм сэтгэх юмаа.архитай тэмцэж байхаар арын хаалгаар орсон 60-н тэрбумын мангар бацаануудынхаа оронд мэдлэг боловсролтой ажил хийх хүсэлтэй боловсон хүчин олж тавиач.ганц шил юм өрөөндөө хадгалах өрөөндөө архи уух 2 огт өөр зүйл шүү,мангаруудаа.
2018-08-23
хахахаха элэг авлаа л даа:
төрөөс хулгайлаад тэрүүгээрээ мөрийтэй тоглодог улццайсаан муухай царайтай дарвагар уруултай дандаа хор найруулж явдаг тийм муухай хүмуусээ яах вээ бас стандарт банкны мөнгийг яарч төлөх гээд гүйгээд байсан ийм хог шаарнуудыг яах вээ далдаакааааа
2018-08-23
хаха, бүгдийнх нь арын өрөөний хөргөгчинд ганц шил виски коньяк цагаан юм байнга л байж байдаг ш дээ Барах уу дааа
2018-08-22
Зочин:
Барах уу
2018-08-22
mongol:
Kkk. Garaad 5 alhahgui bituu arhi baihad. Nugliin nudiig gurilaar gej.
2018-08-22
БОАЖЯам болжморын үүр биш:
БОАЖЯ-ны сайдын толгойн дээрээ гараад суучихсан дарга, мэргэжилтэн дуракуудад шаардлага тавихаар эмнэлэгт хэвтээд алга болчихоно, бүр аргаа бараад ажлын байрыг нь сольё гэхээр дээрээс яриулж дарамтлуулна ийм ТӨР байгаад яах юм ер нь. Худлаа юм биш сайд, дэд сайд, төрийн нарийн ТЗУГ-ын дарга нь өөрсдөө зөөлдөөд ажлыг нь хийлгэхгүй байгаад МУ-ын ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ, ЗГХЭГ дарга Г.ЗАНДАНШАТАР та бүхэн анхаарлаа хандуулна гэдэгт найдаж байна.
2018-08-22
arhi,avliga hamtdaa shiideerei
2018-08-22
zuv
2018-08-22
U:
Zuv shuu
2018-08-22