Нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоолыг Үндсэн хуулийн зөрчсөн гэж дүгнэжээ

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан боллоо. Хуралдаанаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй байна гэсэн өргөдөл, мэдээллийг хэлэлцэв.
Уг тогтоолоор, УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж, зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн хэмээн тэд үзжээ.
ҮХЦ дээрх маргааныг хэлэлцээд УИХ-ын 62 дугаар тогтоол Үндсэн хуулийн зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ