АТГ-ын дарга Х.Энхжаргалд 19 настай охин байхгүй


Сүүлийн өдрүүдэд цахим хуудсаар “АТГ-ын дарга Х.Энхжаргалын 19 настай охин “Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болсон” гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар АТГ-аас “АТГ-ын дарга Энхжаргалд 19 настай охин байхгүй. Аль нэг төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ийн даргаар ажилладаг хүүхэд байхгүй. Тэгэхээр энэ бол санаатайгаар тараасан илт худал мэдээлэл. Ийм байдлаар АТГ-ын үйл ажиллагааг гутаах, саармагжуулах, АТГ-ын даргын нэр хүндэд халдах зорилгоор ташаа мэдээлэл тарааж байгаа. Эдгээр мэдээллийг цуврал байдлаар бэлтгэж байгаа гэдэг мэдээлэл бидэнд ирсэн" гэв.
АТГ-аас худал мэдээлэл тараасан хүмүүсийг ццагдаагийн байгууллагад хандаж шалгуулах аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ