Ким Кардашиан: Хүмүүс намайг ямар ч шалтгаангүйгээр үзэн яддаг
2018-08-27

Реалити шоуны од Ким Кардашиан ирэх сард худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийг чимэхээс гадна хувийн амьдралынхаа талаар ярилцлага өгчээ. Та бүхэндээ энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та гурав дахь хүүхдээ өлгийдөн авсанаас хойш хэвлэлд ямар ч ярилцлага өгөөгүй?

 

-Олон нийт манай гэр бүлийн хувийн амьдралын талаар их сонирхдог. Зарим нь бидэнд дургүй, зарим нэг нь хүмүүс намайг ямар ч шалтгаангүйгээр үзэн яддаг. Би ямар ч мэдээллийг хүлээн авахад бэлэн. Харин хүүхдүүдтэй минь холбоотой худал, ташаа мэдээллийн эсрэг би тууштай тэмцэх болно. Хүүхдүүдийнхээ төлөө би бүхнийг хийж чадна. Учир нь би тэднийг энэ нийгэмд эрүүл, аюулгүй амьдруулах үүрэгтэй.

 

-Та тээгч эхийн тусламжтай өнгөрсөн нэгдүгээр сард охинтой болсон. Охиныхоо талаар бидэнд сонирхуулаач?

 

-Охин минь эрүүл саруул, аюулгүй орчинд өсөн торниж байгаа. Охин минь манай гэр бүлийн уур амьсгалыг улам ч сайхан болгож байгаа. Кейни охиндоо их хайртай. Норт, Сэйнт нар ч дүүдээ их хайртай. Ихэнх цагаа дүүгийнхээ хажууд өнгөрөөдөг. Норт дүү нартайгаа тоглож, үлгэр уншиж өгч харагддаг. Тэднийг дотно байгааг харах их тааламжтай шүү.

 

-Чикаго хэмээн охиноо нэрийдсэн. Охин хүүхдэд өгөх их өвөрмөц нэр бус уу. Ер нь энэ нэрийг хэн өгсөн юм бэ?

 

-Кейни өгсөн. Тэр бүх хүүхдүүдийнхээ нэрийг өгсөн. Анх сонсоход их сонин санагдаж байсан. Гэхдээ олон удаа сонсч байгаа учир их дуртай болсон шүү.

 

 

-Кулиа Женнер охинтой болсон. Сторми  сайн биз дээ?

 

-Миний охиноос сарын дараа Сторми төрсөн. Тэр их хөөрхөн. Ээжтэйгээ их адилхан. Энэ жил манай гэр бүл улам олуулаа болсоор. Удахгүй Кхоли амаржиж, мөн ээж болно.

 

-Та их хожуу ээж болсон. Кулиа 20 насандаа ээж болсон?

 

-Тэр өөрийнхөө амьдралыг өөрөө л зурж, чиглүүлэх хэрэгтэй. Буруу зүйл хийвэл бид чиглүүлэх үүрэгтэй болохоос амьдралыг тэг, ингэ гээд заах учиргүй.

 

-Кхоли ч ээж боллоо.

 

-Тиймээ. Кендэлээс бусад нь ээж болчихжээ. Удахгүй гэр бүл минь бүр олуулаа болно.

 

-Та яагаад тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болсон юм бэ. Олон нийт таныг биеийнхээ галбирыг муухай болгохоос айгаад тээгч эх хөлсөлсөн хэмээн харддаг?

 

-Тийм юм байхгүй. Та бүхэн дураараа л бодоцгоо.  Би хүүхэд төрүүлэх боломжгүй учир тээгч эхийн тусламж авсан. Энэ бол бодит үнэн. Заавал би хувийн амьдралаа нэг бүрчлэн тайлагнаад байх шаардлага байхгүй.

 

 

-Нэг хэсэг Чикагог төрүүлсэн эмэгтэйг хэвлэлийнхэн ангуучилсан. Та аргагүйн эрхэнд түүнд хамгаалалт гарсан шүү дээ?

 

-Тэр эмэгтэй асар их тэвчээр гаргаж, өөрийнхөө хэвлийгээс төрүүлсэн үрээ өөр хүнд өгсөн. Тэр эмэгтэйн агуу сэтгэлийг хэн ч олгохгүй. Хэвлэлийнхэн зүгээр л уншигчаа татаж, борлуулалтаа боддог. Тэдэнд хэн нэгний сэтгэлийн тэвчээр, хувийн нууц ямар ч хамаагүй. Охины минь тээж төрүүлсэн эмэгтэйг элдвээр хэлэхийг хэнд ч зөвшөөрөхгүй. Тэр бүсгүй бидний хувьд онцгой нэгэн. Миний хайрладаг үрийг тээж төрүүлсэн ачтан.

 

-Таныг дахин тээгч эхийн тусламж авна гэх юм. Энэ талаар?

 

-Хүүтэй болох төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо энэ талаар бодож байна. Удахгүй баяртай мэдээ дуулгах байх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
тийм дээ Сэтгэлгээ нь хошногоны нүх шиг л юм даа хөөрхий
2018-08-28
Bugsun tolgoitoi huuhend hen durtai baihav dee.
2018-08-27
tuund pornod toglohl uldezdee huuhduudiinheen toloo sanaa tavi
2018-08-27
Мань д энэ эцэнхий хар хүүхэн яана уу иинэ ямар хамаа байнаа
2018-08-27