ЗГХЭГ аймаг бүрт шалгалт явуулна

img

 

Төрийн албаны сахилга хариуцлагыг чангатгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ЗГХЭГ-аас холбогдох байгууллагын удирдлагуудад шат дараалан өгч байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн аймгийн ЗДТГ-ын дарга нартай нэгдсэн уулзалт хийж, Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажилласан эсэхэд ирэх долоо хоногоос шалгалт явуулж, Засгийн газраас гаргасан тогтоолыг цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгөв.

 

Аймгуудын төрийн албаны хүний нөөцийн дүүргэлт, албан хаагчдын ёс зүйн байдал, төрийн өмчийн  барилга байгууламж, ажлын өрөөний дотоод дэг журам, ажилчдын цаг ашиглалтад нарийвчилсан шалгалт явуулна гэв. гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
Архангайг хурдан ирж шалгаа. Энд архи, авилгал, авгай хүүхэн, хүнд суртал замаа алдлаа.
2018-08-29
Багш:
Цогцолмаа авгай төрийн ажил хийж байна уу Хэлж ярьж байгаа юм нь дан хов байх юм. Чадал хүрэхгүй ажлаа чадна гээд л зүтгээд. Чичрээд дайраад байгаа юм хөөрхий минь гээд байлгаад байх уу та нар!!!салбар сүйрлээ хөөж явуулаач
2018-08-28
irgen:
Er. Emgvi arhidahaa boliocheeee.tur l yum bol tomor nvvrtei bail daa
2018-08-28
Төрийн албаны шалгалт өгсөн үгүйг нь шалгачихад л хангалттай ш дээ
2018-08-28
Zochin:
Huue Erguunuudee, temee geheer ymaa geed baihiin. Ehleed hulgaich deeremchidee tseverlehgui ymuu.ydaj Oyutolgoin gereegee shinechleech,erdenetee neg mur bolgooch,60- n terbumaa etsesleech,...huchnii baiguullagaa shudaraga zamd ni oruulaachee
2018-08-28
Хөдөөнөөс:
Ирчээд битгий дарамталж архи авахуулж уугаад байгаарай. Заавал дайлуулах ёстой юм шиг байдаг шүү. Хүн шиг шалгаад яваарай.
2018-08-28