Долоон хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон уу

2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хүй долоон худаг гэх газрын орчимд "Тоёото приус" маркийн автомашин, "Тоёота Ланд крузер" маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас нэг гэр бүлийн долоон хүний амь нас хохирсон байдаг.
Хэргийн явц удааширсан тул талийгаач нарын гэр бүлийн зүгээс АТГ-т хандаж байсан удаатай. Гэвч энэ оны наймдугаар сарын 9-ны өдөр энэ хэргийг Төв аймгийн прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ.
Үүнтэй холбогдуулан долоон хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон хэмээн прокурорын шийдвэрийг эсэргүүцэж, амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн өнөөдөр /2018.08.29/ “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
Ослын үед “Приус 20” маркийн автомашинд нэг гэр бүлийн дөрвөн насанд хүрсэн хүн, гурван сартайгаас дөрвөн насны гурван хүүхэд зорчиж яваад амь нас хохирсон.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ