Д.Сумъяабазар:Шатахууны татварын зохицуулалтыг ОУВС-тай зөвшилцөнө

img

 

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тавантолгой Гашуунсухайт автозамын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнтэй холбогдон УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 

-Засгийн газрын тогтоолоор уртын тээвэр, богино тээвэр гэж зохицуулахаар шийдсэн байдаг. Үүний дараа нөхцөл байдал сайжирч, 110 км үүсээд байсан урт цуваа 30 орчим км болж буурсан юм. Өвлийн улиралд тээвэрлэлт хийж байгаа жолооч нарын нийгмийн асуудалд ч анхаарсан. Харин зуны цагт хэд хэдэн удаагийн үер бууж, дөрвөн чиглэлд хүндрэлтэй байдал үүсгэлээ. Иймд энэ чиглэлийн авто замыг дөрвөн хэсэг болгон, засвар шинэчлэлийг хариуцаж ажиллаж байна. Цаашид уртын тээврийг дэмжиж, олон улсын стандартад нийцсэн байдлаар явуулах ёстой. Үүсээд байгаа нөхцөл байдлыг шуурхай шийдэх зорилгоор Засгийн газрын зүгээс хэд хэдэн тогтоол гаргаад, ажиллаж байна хэмээн мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-“Тавантолгой”-н нөөцийн үнэлгээг 2010 онд хийсэн. Одоо IPO босгох асуудал яригдаж байгаа. Дахиж нөөцийн үнэлгээ хийх үү?

 

– 2010 онд АНУ-ын компаниар нөөцийн үнэлгээг бүрэн гүйцэт хийлгэсэн. Одоо нөөцийг баталгаажуулах ажил хийгдээд явж байгаа.

 

-Засгийн газрын зүгээс шатахууны импортын татварыг тэглэх шийдвэр гаргасан ч зах зээл дээр шатахууны үнэ өссөөр байна. Үүнийг хэрхэн шийдэх бол?

 

-Шатахууны үнэ олон зүйлээс шалтгаалж байгаа. Тухайлбал, Ираны хориг, Турк улсад үүсээд байгаа нөхцөл байдал дэлхийн зах зээлд нөлөөлж байна. Засгийн газрын зүгээс татварын зохицуулалт хийх асуудлыг нэлээд сайн ярилцлаа. Ингээд ОУВС-тай зөвшилцөж байж дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болоод хэлэлцэх асуудлаас долоо хоногоор хойшлууллаа.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Уулаасаа шатахуунаас татвар авахгүй байгаа биз дээ. Шатахуун үйлдвэрлэдэг Америкт шатахуун сүүлийн 1 жилд 60 хувь өссөн. Зүгээр л зах зээлээр нь явуулаач. Тархины тураалтануудад таалагдах гэж битгий попдооч, бөх авилгачаа
2018-08-30
зочин:
ХУУРАМЧ СТАНДАРТ БУС ШАТАХУУНАА ЗОГСОО МОНГОЛ 92 ГЭЭД ЗАРААД БАИХАД ЭНЭ МЭТ ЭРГҮҮ БӨХЧҮҮД ХУВИИН АШИГ СОНИРХОЛООР ЯВААД БАИХ ЮМ
2018-08-29
зочин:
зайлуул даа, энэ бөхөд ОУВС-тай зөвшилцөхөөс өөрөөр хийж чадах ажил гэж байгаа юм уу
2018-08-29