У.Хүрэлсүхийн Засгийн газраас явах эхний хүн нь Г.ЗАНДАНШАТАР

img

 

 

У.Хүрэлсүхийн Зас­гийн газар “хэлбэлзэл”-тэй байна. АТГ-т танхи­мынх нь сайд нарын гу­рав­ны нэг нь лав шал­гуулж байгаа дуулдаж байна. Эхнээсээ нэр нь ил болчихлоо. Гэхдээ авлигын хэрэг гэж нотлогдвол тухайлсан сайд дээр хувь улстөрчийн хариуцлага яригдаад өнгөрөх биз.

 

Харин энэ Засгийн газрыг хааш нь ч гаргахгүй гацаанд хийж орхисон нэг асуудал бий. Тэр нь хэд хоногийн өмнө, энэ сарын 12-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн сайд, дэд сайд, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн явдал юм.

 

Ингэхдээ Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг зөрчөөд Ж.Бат-Эрдэнэ сайдыг чөлөөлчихсөн байдаг. Хуулиараа бол Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж аваад, УИХ-д уламжлан шинээр сайд томилогдтол үүрэг гүйцэтгэгчээр байлгаж байх ёстой юм. Яаран сандран хуралдаж ийм шийдвэр гаргаснаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийтэд танил­цуулж, Ж.Бат-Эрдэнийн ажлыг аваад хоцорчихсон.

 

Ингээд У.Хүрэл­сүхийн Засгийн газар хэн нэгэн Үндсэн хуу­лийн цэцэд хандахад л “онхолд­чихоор” болоод байна. Тэгвэл Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийм гоомой шийдвэр гаргахгүй байх нөхцөлийг Засгийн газрын тухай хуульд тодорхой хийгээд өгчихсөн байдаг бай­на. Хуульд зааснаар “аюул­гүй” шийдвэр гаргах асуу­дал шууд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарт хамаарна.

 

Засгийн газрын тухай хуулийн 182 дугаар зүйлийн 3-т “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга газрынхаа үйл ажиллагааг удирдахын хамт Засгийн газрын гишүүний хувьд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2-т заасан ажлыг хариуцна”, 20.5.2-т нь “Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Засгийн газрын шийдвэрийн биелэлт; Засгийн газрын дотоод мэдээлэл; Засгийн газраас УИХ-тай харилцах асуудал, төрийн албаны хүний нөөцийн асуудлыг хариуцна” гэж заажээ.

 

Түүнчлэн уг хуулийн 33.1-т “Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйл­чилгээний удирд­лагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:

 

1/Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна;

 

5/Ерөнхий сайд, Зас­гийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана;

 

6/Танхимын хурал­даанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна;

 

8/Засгийн газрын шийд­вэрийг хэлбэр­жүү­лэн гаргаж нийтэлж мэ­дээлнэ” гэсэн байгаа юм.

 

Өөрөө хэлбэл, үү­гээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай 2018 оны наймдугаар сарын 12-ны ээлжит бус хурлаас гарсан шийдвэр шууд хамаатай болж байна.

 

Тэр шийдвэрийн та­лаар Ерөнхий сайд У.Хүрэл­сүхтэй хамт сууж байгаад мэдээлэл хийсэн Г.Занданшатар энэ бүхнийг анзааралгүй өнгөрсөн гэхээр бас хачин. Юутай ч Засгийн газраа онхолдуулах хэмжээнд хүртэл хариуцлага алдсан нь бараг л тодорхой юм.

 

Ингэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх асуудалд холбогдсон сайд нараас өмнө ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатартай ха­риуц­лага тооцох хэрэгтэй болж байгаа юм.

 

Учир нь түүний ал­даа­наас болж танхи­маа­раа уначих аюул нүүрлэ­сэн. Энэ утгаараа У.Хүрэлсүхийн Засгийн газраас хамгийн түрүүнд явах хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар болчихсон байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zasag buhlere ogtsroh heregtei eruul mendin said alban tushaal naimaaltssan tserenbat said tendert uurinhuu hamaaraltai company oruulsan davaasuren said tender budiluulsan tsogzolmaa said bagsh narin ajil hayalt zam teevrin yamni gada huni amini hereg bat erden said odo zandanshatar bas nyamdorjin zorigin hereg erdenetin 49% shiiden gsen haan bn tegeed deern hurelsuh erunhi said ardin namin darga erunhiilugchduu tumsugduulchihsen maidar tusul yariad yavj bdag nuguu oyu tolgoin shalgalt ysn be bas utaani asudal yu bolj bnaa ajilaa higechee malnuudaa
2018-09-04
Занданшатар угаасаа чадваргүй дээр нь цүнх баригч Батэрдэнээ дэд даргаараа томилчихсон. ЗГХЭГ угаасаа чадваргүй долдойнудаар дүүрсэн газар болсон л доо. Хамгийн сул нь.
2018-08-31
Zandan mal daa, Bayasgalan ni uy hiij baisan ym be, huulich sanaatai biz dee. Nyamdorj said torin nariinaa ooshoodgyi baisan ni odoo oildomjtoi bolloo.
2018-08-31
Иргэн:
ЭНЭ ЗАСГИИН ГАЗАР ОГЦОР САРАНГЭРЭЛ ЭЭС ЭХЛЭЭД ЭРЛИИЗҮҮДИИГ ТӨР ЗАСГААС ХОЛДУУЛ
2018-08-31
Энэ засаг бүхлээрээ огцрох ёстой
2018-08-30
Irgen:
Said nas barval nas barsan hun daraagiin hun tomikogdtol uureg guitsetgeh uu, uuruu urgudluu uguud baihad uureg guitsetgej bai geh uu, logic-iin huvid margaantai ed bn, FDI-iig urgeesen gedeg ni harin unen baih shuu
2018-08-30
zochin:
opond n heniig tavih ve kk
2018-08-30
Иргэн:
Угаасаа ямар ч чадваргүй нэгэн ш дээ?! Өмнө нь ГХО-ыг үргээсэн хууль санаачлан батлуулж байсан нөхөр?! Явуулбал баярлах хүн олон шүү
2018-08-30