Л.Энхболд:“Эрдэнэс Тавантолгой”-гоос 340 мянган тонн нүүрс алга болсныг шалгуулна

УИХ-ын гишүүн Л.Энхболд “Тавантолгой”-н хулгайд алдагдсан нүүрсний талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
- “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй газраас 340 мянган тонн нүүрс алдагдсан байна. Мөнгөн дүнгээрээ 60 орчим тэрбум төгрөг юм. Энэ нүүрсэнд ямар нэг ангилал алга байна. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниас гэрээт нүүрс гаргадаг компаниуд бий. Энэ нь “Тавантолгой трас” компани эх үүсвэргүйгээр нүүрс нийлүүлсэн байна. 268.3 мянган тонн нүүрс алга болсон нь нотлогдож байна.Үүнд хэн буруутай вэ гэдгийг хууль, хяналтын байгууллага эцэслэн тогтооно. Энэ бол хулгайлагдсан нь нотлогдлоо. “Тавантолгой трас”-ын санхүүгийн баримтыг шалгах гэхээр “үерт алга болсон” гэдэг. Орон нутгийн “Тавантолгой” зургаан ажил уулын ажлын төлөвлөгөөгүй явсан байна. Тийм учраас хариуцлагажуулах шаардлагатай гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Та орон нутгийн “Тавантолгой”-той ямар нэг эрх ашгийн зөрчилтэй юу?
-Миний зүгээс ямар нэг эрх ашиг байхгүй. Орон нутгийн “Тавантолгой”-д ямар нэг өс санасан зүйл байхгүй. Хамгийн гол нь хэн нь авсан нь тодорхойгүй нүүрсэнд орон нутгийн “Тавантолгой”-н удирдлага төлнө гэсэн гарын үсэг зурсан байгаа юм. Ямар нэг санхүүгийн бүртгэлд төлбөрт тооцоо орсон байсан бол орон нутгийн “Тавантолгой” төлөхөөр байсан. Гэвч ямар нэг санхүүгийн бичиг баримт илрээгүй.
Гаалийн ерөнхий газрын дүгнэлтэд “Эх үүсвэргүйгээр 390 мянган тонн нүүрсийг “Тавантолгой транс” компани хил гаргасан байна гэжээ. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой”-н тусгай зөвшөөрөлтэй газраас 340 мянган тонн нүүрс алга болжээ. Тиймээс Монголын ард түмний өмчийг олж, гэмт буруутай этгээдээр төлүүлэх ёстой гэж байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ