Дахин кран унаж, хүний амь эрсэджээ

img

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, X хороонд краны секц унажээ.

 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Контейнер дээр хураалгаатай байсан краны секц нурсан" гэдэг мэдээлийг өглөө. Албан бус эх сурвалж краны секц унах үед хүн дарагдаж нас барсан гэв. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

 

Дашрамд мэдээллэхэд өнгөрөгч дөрөвдүгээр сард "Алтай констракшн"-ы барилгын 36 метрийн өндөртэй кран унаснаар кранист 36 настай, эрэгтэй хүн гэмтсэн билээ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guuren
2018-08-31