Ж.Цолмонгоос найман багшийг ажлаас халсан үндэслэлээ тайлбарлахыг хүсэв

img

Боловсрол, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх үед нь ажлаас чөлөөлөх тушаал гаргаж, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон билээ. Ийнхүү ажлаас чөлөөлөх болсон шалтгаанаа АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарыг Үндэсний аудитын газрын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 07\182 тоот албан шаардлагыг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэмээн тайлбарлаж байгаа юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Үүнтэй холбогдуулан АШУҮИС-ийн эрдэмтэн багш нар “АШУҮИС-Тогтвортой хөгжил” түр хороо байгуулан хууль бус намын томилгоог эсэргүүцэн, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  дөрөвдүгээр сарын 11-ний 60 дугаар тогтоолын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, АШУҮИС-ийн захирлыг сонгохыг хүсч, удаа дараа жагсаал зохион байгуулан, Төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч тайлбар авч чадаагүй байгаа юм.

 

Тэгвэл өнөөдөр мөн  “АШУҮИС-Тогтвортой хөгжил” түр хорооныхон АШУҮИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлттэй холбогдуулан зарласан багш нарын хурлын үеэр эсэргүүцлээ илэрхийллээ.

 

Энэ талаар “АШУҮИС-Тогтвортой хөгжил” түр хорооны дарга Б.Ангармөрөн “Бид хууль бус томилгоог эсэргүүцэж байна. Түүнээс биш Ж.Цолмонг эсэргүүцээгүй. БСШУС-ын сайдыг эсэргүүцээгүй. Зөвхөн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны  дөрөвдүгээр сарын 11-ний 60 дугаар тогтоолын дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, АШУҮИС-ийн захирлыг сонгохыг л хүссэн. Өнөөдөр бид найман багшийг ажлаас халсан талаар тайлбар сонсохыг хүссэн хэдий ч Ж.Цолмон хариулсангүй” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

АШУҮИС-ийн багш нарын хэлж байгаачлан тэд нээлттэй сонгон шалгаруулалт зарлан томилгоо хийхийг хүсч, удаа дараа жагсаал зохион байгуулан, Төрийн гурван өндөрлөг болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад мэдэгдэл хүргүүлжээ.

 

Мөн тус сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэгч Ж.Цолмон нь үүрэгт ажлаа авсанаас хойш тус сургуулийн 2 багшийг ажлаас халж, 8 багшийг үүрэгт ажлаас нь түр чөлөөлөөд байгаа аж. Энэ талаар АШУҮИС-ийн багш Ц.Батхуяг “Биднийг үргэлж дарамталж байна. Бид хууль бус томилгоог эсэргүүцэж БСШУСЯ-ны гадаа жагсаал зохион байгуулсан. Энэхүү жагсаалд оролцсон хоёр багш руу залгаад “Жагсаалд оролцсон байна. Халагдах тушаал чинь гарсан. Маргааш 13:00 цагт ирж халагдах тушаалаа аваарай” хэмээн сүрдүүлсэн. Үүрэгт ажлаа авсанаасаа хойш намайг бас ажлаас халсан. Миний халагдах тушаал өрөөнд маань байгаа. Та бүхэнд харуулсан ч болно. Ажлаас халах үндэслэлээ ёс бус харьцсан гэж тайлбарласан. Мөн ажлын байранд архидан согтуурсан хэмээн намайг гүтгэсэн. Би ажлын байрандаа архидан согтуурдаг хүн биш. Би шүүхэд хандсан байгаа” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Захирлынхаа өөдөөс Өрөвпмөөр царай тай лүмүүс байна даа
2018-09-02
zochin:
said tomilgoo hiih erhtei shuu dee. zaaval dotroosoo negiigee songono gedeg chin oorchloltiig husehgui, tsus oirtson humuusiin durtai ajil.
2018-09-01
Эндээс:
авахуулаад МАНгуу, ДАМпуу, САМуу гурав " Нойтон ХАМуу " шиг " Удамшиж " эхлэв ээ...
2018-09-01
Хүн:
нэрээ тогос өдөө гэдэгсэн...
2018-09-01
BARAYIIN BUGS DOLOOGCH ENE AWGAID MONGOL URGUI BARARTAIGAA HAMT DALD OR
2018-09-01
МАН-г Монгол хүн үнэлхээ больж байна.:
МАН дотроо шинэчлэл хийхгүй бол ард түмэн итгэл үзүүлэхээ болих нь ээ. Одоогийн зг-ын сайдууд бүх юм болж бүтэж байгаа юм шиг худлаа царай гарган инээж байгаад илт ард түмнээ хуурч байна. БНХАУ-ын талаас маш их хэмжээний өр зээлийг авч ард түмэндээ их юм хийж байгаа юм шиг харагдахыг оролдож байна. Үүнийг нь Хятад улс овжин ашиглаж дэлхий дахинд Монголчууд өөрсдөө Хятадад нэгдэхийг хүсэж байна гэж зарланадаа. энэ нь МАН-ын буруу үйл ажиллагаатай шууд хамааралтай. Монголчууд хэзээ ч Хятадад нэгдэхгүй. Монголыг эдийн засгаар нь Хятадад боомилж өгөх ажилгааг МАН явуулж байгааг Монголчууд бид харж байна.
2018-09-01
zochin:
naad yanhan emeegiinhee aland mud gudar tegeed hanana
2018-08-31
Batbaatar ajlaa ogohoos omno 3 honogiin dotor buh shine oyutnuudiig tolboroo 100 huvi tolohgui bol elsuulehgui gej daramtaljbuh tolboriin mongiig avaad idsen shuu. ATG ajlaa hiigeerei. Ene Batbaatariin bogs doloogchdod bas eruu uusgej shalgaval ih no bga.
2018-08-31
Эвий , эвий ариухан амьтан бэ чи чинь, ямар замаар энэ өндөрлөгт Цолмон хүрсэнийг мэдвэл чи бөөлжинө
2018-08-31
Наад дарга нар чинь ажлын байран дээрээ архи уудаг уудаггүйг одоо ажиллаж ыгаа болон халагдсан жолооч нар нь мэдэх хамгийн боломжтой.
2018-08-31
Наадуул чинь бас л намын томилгоогоор ирсэн нөхдүүд байгаа ш дээ.
2018-08-31
zo:
tsolmon gedeg ichdeggui shiren nuurleed baihaar boliochee
2018-08-31
Тэр Батбаатар халагдах яах вэ? Намын гэх нэрээр энэ нэг авилгач авгай ирж байгааг эсэргүүцэж байна. Манай сургуульд бэтгэгдсэн эрдэмтэд зөндөө л бий. Даанч ихэнх нь амиа бодсон пялдага нөхдүүд. Пялдага ч байсан сургуулиа удирдаж чадна
2018-08-31
Цогзолмаа Цолмонг захирлаар томилоод 30 сая төгрөгийн авлига авсан баримтыг тун удахгүй дэлгэнэ. Авлигачид болиосой. Ичих ч үгүй өөрийгөө професох гэчихжээ. Тэр яалаа гэж профессор болдгийн. Жинхэнэ тэнэг авгай юмаа. Ичих булчирхай гэж алга аа
2018-08-31
Юу гэж л ямарч алдаа мадаггүй багш нарыг ажлаас халах вэ дэ. Өөрсдийнхөө алдааг мэдкү хүний шийдвэрийг эсэргүүцэж элдвээр доромжлоод болимоор юм. Монголчууд эмэгтэй хүнийг адалж муулж кайф авдгиймуу. Цогзолмаа сарангэрэл сайдуудыг элдвээр хэлэхийн. Эм хүн эрийг бодвол ажилдаа үнэнч авилгал авсан ч маш багыг авна. Муу эрчүүд шиг ихээр хулгайлж мөрийтэй тоглоом нууц амраг хар тамхи шоу гэж хэрэглэхгүй!!!! Монгол бүсгүйчүүд угаасаа мундаг
2018-08-31
Эвий , эвий ариухан амьтан бэ чи чинь, ямар замаар энэ өндөрлөгт Цолмон хүрсэнийг мэдвэл чи бөөлжинө
sanaa niilehgui humuustei hamtarch ajillaad ymarch amjilt garahgui demii l negniigee hylalzaj uzen ydaj negnuuhee bugsiig uhaj yvsanaas halsan n deer.chaddag sanaa onoo niildeg hamt olon bj amjilt gargana.zahiral heniigee halah avah n erh medeliin asuudal.chadaj bga yumand arga alga daa.
2018-08-31
Цолмон зоригтой бна зөв. Батбаатар гэгч ямар бууж болдоггүй хаан юмуу. Яаж авсан түүн шигээ өгч сур мал минь.
2018-08-31
Иргэн:
Сонгон шалгаруулах тогтоол гэж юм байдаг л юм бол тэрийгээ мөрд. Чадахүй бол Цолмон Цогзолмаа 2-ыг хоёуланг нь зайлуулцгаая!
2018-08-31
Иргэн:
Энэ Цолмон баастай бурхан уу, заавал хаа нэг газар дарга хийх ёстой хүн үү? Улстөрийн томилгоо хэрээс хэтэрсний жишээ биш үү!
2018-08-31
Иргэн:
Ж.Цолмон өөрөө зоримог байх.Шаардлагатай бол залуу доктор шинжлэх ухааны эрдэмтэн багш нарыг томилоод саад болоод байгаа багш нарт хугацаатай ажил өгөөд хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын арга хэмжээ ав
2018-08-31
МАН ы хар одрууд ургэлжилж бнаа:
Монготэй , баян тарган, ахдуугээрээ албан тушаалд очиж идэж ууж торийн монго завшдаг байдал газар авч Хоорондоо бие бие алах зодолдох цагдаа Тагнуул огох гээд Бузрын хар одрууд ургэлжилж бнаа..ногооо орилоод байдаг Хурэлсух Нямдорж сайдын суудалдаа чив чимээгуй нуугдаад амиа борлуулаад л .. Шал худлаа сайд болох гэж шантааж хийдэг ккк ,, Монголчууд оорсдий атаархуу арчаагуй ийм балай юмнуудыг оогшуулдэг
2018-08-31
Залуучуудыг биш ээ тэтгэвэрийн нас хүрсэн зөнсөн хэдэн гавьяат нэртэй багш нараа халаа чээ
2018-08-31
ZOCHIN:
ZA TCOLMON GEDEG HUN YVSAN N DEER EE.ALIVAA HAMT OLNIIG ZADRUULJ EV NEGDELGUI HERUULIIN UURHAI BOLOHOOS N OMNO., HUN UDIRDAH ARGA BARIL DUTAJ BGAA UCHIR YVSAN N DEER EE...
2018-08-31
БҮГДИЙГ НЬ ХАЛААД ГУДАМЖИНД ГАРГА:
Багш нарт захирлын томилгоо ямар хамаа байна. Эхлээд төлбөр авсан оюутнууддаа хичээлээ сайн заагаад сурчих. Бүгдийг халаад гудамжинд гаргаж хая Цолмон захирлаа.
2018-08-31
ЦОГЗОЛМАА ИНГЭЖ ДАВАРЧ БАЙЖ ӨНДРӨӨС УНАХ НЬ ДЭЭ. МИЕ ДАРГА ТАНЫГ ХАМГААЛЖ ЧАДАХАА ӨНГӨРСӨН ӨӨРӨӨ ӨНХРӨХ ГЭЭД БАЙНА.
2018-08-31
иргэн:
Энэ заал дүүрэн хүн өөрийг нь хүндэтгэлтэйгээр харж байвал мөн гоёдоо.
2018-08-31