Завхан-Улаанбаатар чиглэлийн автобус онхолдож, 5 хүн гэмтжээ

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотыг чиглэн зорчиж байсан Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгсэл өнөөдөр өглөө /2018.08.31/ Төв аймгийн Галзуу ганцын худаг гэх газар замын хажуу руу онхолдсон осол гарчээ.

 

Ослын улмаас 5 хүн хөнгөн байдлаар гэмтсэн бөгөөд тухайн хот хоорондын үйлчилгээ үзүүлдэг компаниас том оврын автобус гарган нийт зорчигчдыг үзүүлэхээр ГССҮТ-д хүргэсэн байна. 

 

Ослын улмаас хүний амь нас хохироогүй болохыг Замын цагдаагийн албанаас мэдээллээ. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зам тээврийн яамны харъяа АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ТҮҮНИЙ ЗАХИРАЛ ДЭЛГЭРНАРАН ЭНЭ ОСОЛД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ !!!!!!!!!!!
2018-08-31