УНТЭ ногоон байгууламж бүхий амралтын хэсэгтэй боллоо

УНТЭ-ийн А,Б корпусын голын талбайд эмнэлгийн ажилтнууд болон үйлчилгээний орчныг сайжруулах, тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгч, ажилтнуудад зориулсан ногоон байгууламж бүхий амралтын хэсэгтэй боллоо.
Нийт ажилтнуудыг урьдчилант сэргийлэх үзлэг хамруулан биеийн жингийн индекийг тодорхойлуулан, лабораторын болон дүрс оношилгооны шинжилгээнд хуваарийн дагуу хамрагдаж дууссан бөгөөд ажилтан тус бүрийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн тусгайлсан эмчийн үзлэгт хамруулах төлөвлөгөө гаргалаа.
Мөн бүх ажилтнуудын анти-HBs-ийн титр тодорхойлж дархлаа тогтоогүй ажилтнуудыг В вирусын вакцинд хамруулж эхлээд байна.Элэгний В,С вирус илэрсэн ажилтнуудыг вирусын ачаалал тоолох шинжилгээнд үнэгүй хамруулж эхлээд байна.
Эх сурвалж: ЭМЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ