Замын цагдаагийн хэлтсийнхэн бяцхан үрсээ аюулгүй баярлуулж байна

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна.
Баярын үйл ажиллагаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс гадна хүүхдүүд замын хөдөлгөөнд ихээр оролцож байна. Иймд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй хамтран сургууль, цэцэрлэгүүдийн нээлтийн арга хэмжээний үеэр тээврийн хэрэгсэл болон явган зорчигчдын хөдөлгөөнийг зохицуулах, хүүхэд багачуудыг аливаа төрлийн гэмт хэрэг, зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхаарч ажиллаж байна.
Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс ажиллах хугацаандаа нийт 19 ерөнхий боловсролын сургууль, 33 цэцэрлэгийн орчмын авто замын хөдөлгөөнийг хяналтандаа авч ажиллаж байгаа бөгөөд хөдөлгөөнд оролцогч нарт гарын авлага, зөвлөж тараан ажиллаж байна
СЭТГЭГДЭЛ БИЧИХ