700 тэрбумын төмрийн хүдрийг хууль бусаар экспортолсон уу

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн хэмээн иргэн Б.Батсайхан Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Хандгайт” төмрийн хүдрийн уурхайд олборлолт хийдэг хоёр компани хуурамч тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байж магадгүй хэмээн үзжээ. Энэ үндэслэлээ хууль хяналтын байгууллагад шалгуулж, үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцэд хандсанаа тэрбээр хэллээ.

 

“Болд төмөр Ерөө гол ХХК”,  “Инфинитиспэйс ХХК” гэх хоёр компани сүүлийн зургаан жилийн хугацаанд багадаа 700-аад тэрбум төгрөгийн төмрийн хүдрийг хууль бусаар экспортолсон байж болзошгүй хэмээн үзэж буй аж.  Энэ асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хандаж, шалгаж өгөхийг хүсчээ. Салбарын сайд өгсөн үүргийн дагуу ашигт малтмалын газар уг асуудлыг шалгаж, компаниуд хууль зөрчөөгүй гэсэн тайлбарыг өгчээ. Харин энэ хариуг иргэн Б.Батсайхан хүлээн зөвшөөрөөгүй хуулийн байгууллагууд болон Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

 

Б.Учрал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эх оноо гэсэн сэтгэл зүрхтэй хүн бүхэн эрлийз байлаач Монгол хүн мөн Эх орноо худалдагч хулгайч хүн бол цэвэр Монгол байлаач хэрэгүй хүн шаар золивон нохой С Зориг Орос ээжтэй хүн байсан Монголоо ард түмэнээ гэж зүтгэсэнийхээ төлдөө луйварчин нарын гарт амь насаа алдсан
2018-09-05
Энэ нөхөр чинь хужаагийн эрлийз шүү дээ.
2018-09-05
Иргэн:
ДЭЛГЭРСАЙХАНЫГ САЙН ШАЛГА!
2018-09-03