У.Хүрэлсүх: Тамхичин байхаа больж, тамирчин болцгооё, залуусаа

Гэрэл зургийг MPA.mn

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Сүхбаатарын талбайд “Хүчирхэг монгол спорт, урлагийн өдөрлөг” өчигдөр /2018.09.02/ болж өндөрлөсөн. Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон юм.

 

Тэрбээр өдөрлөгийн үеэр “Залуусаа тамхичин байхаа больж, тамирчин болцгооё. Спиртлэг байхаа больж спортлог байцгаая гэж хүсч байна. Монголын эрчүүд хүчирхэг байвал монголын ард түмэн хүчирхэгжинэ. Би эр хүний үүргийг илүүд үздэг. Эр хүн хорвоод мэндлэхдээ хоёр үүрэгтэй төрдөг. Нэгдүгээрт гэр бүлээ хамгаалах, эх орныхоо хүнд хүчир ачааг нуруундаа үүрч явах. Хоёрдугаар эх оронд аюул тохиолдвол алтан амь бүлээн цусаараа улс эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалах үүрэгтэй хүмүүс бол монгол эрчүүд” хэмээсэн юм.

 

Архи, тамхинаас хол байж эрүүл саруул, эх орондоо хайртай байхыг залуучуудад уриалж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ард:
Ойрын жилүүдэд ийм үг сонсоогүйсэн, нааш хараж монголыг чинь хөгжүүлнэ гэж хульхдаж өр, цаанаа Эрдэнтийг нь авч баяжаад хэцүү байвдаа, энэ улс хүчирхэг байх ёстойсон, сайхан ...гэхдээ үйлдвэрлэл шүү гол зүйл
2018-09-04
Ингэж цаг үрж шоудаж байхаар цаад багш эмнэлэг, өвөлжилтийн асуудал гээд Ерөнхий сайдын ажлаа хий. Наад асуудлыг чинь хариуцдаг бүхий л салбар, сайд дарга нар яинь, үгүй дээ сургуулийн биеийн тамирын багш нар чамаар хэлэлүүлтгүй хийдэг ажил
2018-09-04
uvguniig deglej bainaa tsergiin dargaa
2018-09-04
Zov o zov
2018-09-03