УИХ-ын гишүүн Д.Мурат, сэтгүүлч Д.Майцэцэг нарын шүүх хурал хойшиллоо

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Их Хурлын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлсэн. Өнөөдөр /2018.09.04/  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж, тодорхойгүй хугацаагаар  шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргалаа.

 

Сэтгүүлч Д.Майцэцэг "Өнөөдрийн шүүх хурлаар шүүгдэгч Д.Майцэцэгийн гэм буруутайг шүүх байсан. Энэхүү шүүх хуралд Сүхбаатар дүүргийн шүүгч Идэр, Нийслэлийн прокурор Мөнхцэцэг, манай өмгөөлөгч Отгонбаяр, шүүгдэгч Майцэцэг миний бие оролцлоо. Өмнөх урьдчилсан хэлэлцүүлгээр гэрч, хохирогчдыг оролцуулах саналыг прокурор Мөнхцэцэг өөрөө тавьсан. Энэ удаагийн шүүх хуралд хохирогч ирээгүй. Гэрч нар биечлэн ирсэн. Гэтэл прокурор гэрчээс татгалзаж, ялимгүй шалтгаанаар гол гэрч нарыг оролцуулахгүй байх шийдвэрийг гаргасан. Шүүх хурлын явц хэт нэг талыг барьсан, мэтгэлцээний үндсэн дээр явагдахгүй, манай өмгөөлөгчийн үг хэлэх эрхийг хязгаарлах байдалтайгаар үргэлжилсэн учраас манай өмгөөлөгч болон миний бие Сүхбаатар дүүргийн шүүгч Идэр болон Нийслэлийн прокурор Мөнхцэцэг нараас татгалзах хүсэлтээ шүүхэд өглөө. Ерөнхий шүүгч тодорхойгүй хугацаагаар шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа" гэв

 

Сэтгүүлч Д.Майцэцэгийг хүний хувийн мэдээллийг хууль бусаар олж авсан, задруулсан гэх хоёр тусдаа зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан боловч мэдээллийг хууль бусаар олж авсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож, хувийн нууц задруулсан гэх эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаад байна.

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

CHamaagdai.boovoo.Bogsniihen.nuh.avhai.bolson.hudag.Murat.aa.
2018-09-06
SUVD:
ichihgui yvaad bh yumaa.harahaar durgui hurem tsaraitai.doodoh ni geheer buuljis hurch bna
2018-09-05
Балиар зөнөсөн хасаг чинь одоо бас яах гээд байгаа юм.өөрөө ёс бус хийчихээд хүн буруутгаад яадаг байнаа
2018-09-05
Ичээч:
Өмдий нь шувталж боовны зургы нь гаргасан бол яаяа гэхэв. Өөрөө гайхуулж гаргасан юм бишүү
2018-09-05
zochin:
maitsetsegiin zuv shuu ider gedeg zakhialgiin khongiliin shuugch tul uur shudarga shuugcheer shuulge yalanguya khar tamkhinii kheregt kholbogdson prokuror akh tamiriinkhaa umnuus olon khund yal onoojkhereg naimaaltsdag gesen shuu ankhaarlaa khanduulaarai
2018-09-04
dsn:
gishuun bol boov baitugai yum hiihed huviin nuuts bolood baidag yum uu? ter nuutsaa uuruu umdunduu sn nuuj bhguidee setguulchiin erh zuid ingej dairch bolohguiee ene huuli yos bish , gajuudal mun!
2018-09-04
Мурат овоо босгоогуй бол шаазгай хаанаас суухав еерее балайтаж байж бас сэтгуулчийг чирдэг ийм хууль байж боломгуй ичиж амьдрах хэрэгтэй баймаар
2018-09-04
Хүний боов моовны зургийг нийтэлсэн юм уу, хаашаа юм
2018-09-04
иргэн:
Энэ панзал хөгшин Муратыг шүүх хурал яахаараа хойшлоод байдаг юм бэ?
2018-09-04