Фэйсбүүкээр үерхэж 200 гаруй охины нүцгэн зургийг авчээ
2018-09-05

Цагдаагийн ерөнхий газраас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Unfriend” хөдөлгөөнийг эхлүүлжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан, дуучин Б.Анхбаяр нарын хүмүүс мэдээлэл /2018.09.5/ хийлээ.

 

Фэйсбүүк дэх танихгүй хүмүүсээ “Unfriend” хийж өөрсдийгөө хамгаалцгаая

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын хэмжээнд насанд хүрээгүй хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг Цагдаагийн ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан хэллээ. Тухайлбал 2017 онд 299 цахим гэмт хэрэг үйлдэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт хэрэг үйлдэгдэж, гэмт хэрэг гаралтын тоо хоёр дахин нэмэгджээ. Монгол улс дэлхийд цахим гэмт хэргийн хохирогчдын тоогоор 104 дүгээр байранд жагсдаг байна.

 

Бүртгэгдсэн гэмт хэргээс дурдвал “Эмо” нэртэй фэйсбүүк хаягыг нээж, тухайн хаягыг нээсэн иргэн бусдыг элсүүлээд амиа хорлоход уруу татдаг байсныг цагдаагийн байгууллагын алба хаагчид илрүүлсэн. Уг цахим хаягт хоёр сарын хугацаанд 3500 гаруй хүүхэд бүртгэгдсэн байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид шуурхай илрүүлж, уг цахим хаягыг хааснаар амиа алдсан хүүхэд байгаагүй бөгөөд одоогоор гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн дагуу шалгаж байгаа аж.

 

Мөн иргэн Б бага насны охидуудтай фэйсбүүкээр танилцаж, цахим хэлбэрээр үерхэж улмаас 200 гаруй охины нүцгэн зургийг авчээ. Улмаар дарамталж мөнгө авах, бэлгийн харилцаанд ордог байжээ. Түүнчлэн “санхүү авна, сайн ахтай болъё, хөөрхөн дүүтэй болъё” зэрэг зар цахим хуудсуудаар маш их тархсан байдаг.  Энэ зарын цаана биеэ үнэлэлт ихээр явагддаг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Үүнээс урьдчилан сэргийлэх үүднээс “Unfriend” хөдөлгөөн, “Хар жагсаалт” гэсэн цахим сайтыг нээж арга хэмжээг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж.

 

Цагдаагийн ерөнхий газрын хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Цахим гэмт хэргийн хохирогчид хаана хандахаа мэддэггүй. Гэмт хэргийн хохирогч болоод эцэг эхээсээ айдаг, бусдаас нуудгаас болж  хохироод үлдэж байна.  Тиймээс цагдаагийн байгууллагаас энэхүү гэмт хэргийг таслан зогсоохоор “Unfriend” арга хэмжээг эхлүүлэхээр боллоо. Энэхүү арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, ЦЕГ манлайлан ажиллана.  Энэхүү хөдөлгөөн 22 хоногийн хугацаанд зохион байгуулагдах болно” гэлээ.

 

Таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус хөдөлгөөнд нэгдэн оролцож байгаа дуучин Б.Анхбаяр буюу A cool “Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ төлөө дуу хоолойгоо нэгтгэх цаг хэдий нь болсон байна. Таны хүүхдийг танихгүй хүмүүс хүмүүжүүлж байна. Тиймээс цагдаагийн байгууллагатай хамтран “Unfriend” хөдөлгөөнийг зохион байгуулахаар боллоо. Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэхүү хөдөлгөөнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Хөдөлгөөний үйл ажиллагаа маргаашнаас эхэлнэ. Эцэг эхчүүд өөрийн хүүхдийн фэйсбүүкийг шалгаж, тухайн цахим хаягийн найзын жагсаалтыг нь шалгаж танихгүй хүмүүсийг нь найзаас нь хасаарай гэж уриалж байна” гэв.

 

Дэлхий дээр 4.6 тэрбум гар утас хэрэглэгчид байна. Монгол Улсын хэмжээнд хоёр настайгаасаа эхлээд хүүхдүүд гар утас, цахим орчинд амьдарч байна. Цахим хуудсаараа ээж ааваасаа илүү харилцдаг зөвлөгөө авдаг хүнтэй өсвөр насныхан байгааг мэргэжлийн байгууллагынхан хэллээ.

 

Г.Сүрэн  

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
zorigt zaluu we 200garui ohin ain
2018-09-05
Zochin:
zorigt zaluu we 200garui ohin ain
2018-09-05
Zochin:
zorigt zaluu we 200garui ohin ain
2018-09-05
Zochin:
zorigt zaluu we 200garui ohin ain
2018-09-05