Өнөөдөр болох зарим үйл явдал

09.00 цагт ШангриЛа зочид буудалд "Дисковер Монголиа" эрдэс баялгийн нэгдсэн чуулган эхэлнэ.
09.00 цагт Ази Номхон Далайн Бүс нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган МҮХАҮТ-ын Их танхимд болно. Холбоо барих: 99090339
09.00-16.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Оролцоонд суурилсан улс төр: Саад бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас 313207
09.30 цагт Монгол Улсын Төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлт БСШУСЯ-нд болж үргэлжлээд 11.00 цагаас ШУА-ийн байрны 303 тоотод үндсэн илтгэлүүд явагдана. Утас 98119897
09.30 цагт "Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлыг зохион байгуулах сургалт" "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн төв байранд болно. Холбоо барих утас: 91918297
10:00 цагт ХААИС-ийн “Хатантуул” театрт “Экологийн соёл иргэншил ба хүрээлэн буй орчны хамгаалал” сэдэвт Хятад, Монголын хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал, “Цөлжилтийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Хятад улсын туршлага” үзэсгэлэн зохион байгуулна. Утас:99287297
11.00 цагт Ази, Номхон Далайн Бүсийн Орнуудын Татварын Мэргэшсэн Зөвлөхүүдийн Холбоо (АОТСА)-ны Олон улсын татварын чуулган “АОТСА 2018” энэ жил “Татварын глобалчлал Монголд” уриан дор Монгол Улсад анх удаа зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулж MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
14.00 цагт Улаанбаатар Түншлэл-2018 намрын үзэсгэлэн худалдаа "Мишээл Экспо" төвд нээлтээ хийнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцана. Зарим өрхийн эрүүл мэндийн төвд тоног төхөөрөмж гардуулна.
08:30 БЗД-ийн 3 хороо "Эмнэхүй" ӨЭМТ
09:00 БЗД-ийн 13 хороо Амгалан амаржих газар
09:45 БЗД-ийн 22 хороо Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг
10:30 СБД 5 хороо "Төвшин хүч" ӨЭМТ
11:00 ХУД 6 хороо Хан-Уул дүүргийн 1 дүгээр амбулатори Утас: 88080750, 91113191
СЭТГЭГДЭЛ БИЧИХ