АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын дарга АТГ-т хандлаа

АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг нэр төрөө сэргээлгэхээр Авлигатай тэмцэх газарт /2018.09.07/ хандлаа.
Тэрбээр БСШУС-ын сайдын тушаалаар Ж.Цолмон гэх түр орлон гүйцэтгэгч томилогдсон. Томилогдсоны дараа намайг болон манай захирлыг 385 сая төгрөг зувчуулж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан, тендерт өрсөлдсөн компанитай үгсэн хуйвалдаж давуу байдалд үүсгэсэн гэх зэрэг мэдээллийг олон нийтэд цацсан. Тийм зүйл байхгүй. Энэ их гүтгэлэгийг шалгаж өгнө үү хэмээн нэр төрөө сэргээлгэхээр Авлигатай тэмцэх газарт хандаж байна" гэв.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд АШУҮИС-ийн томилгоог есдүгээр сар багтаан хуулийн дагуу явуулах мэдэгдлийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад хүргүүлжээ. Энэ есдүгээр сард АШУҮИС-ийн захирлын томилгоо дахин явагдах аж.

Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ