Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Гэвч ерөнхий боловсролын сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчид Засгийн газраас цалин нэмэгдүүлэх чиглэлээр гаргасан шийдвэртэй санал нийлэээгүй тул есдүгээр сарын 3-наас ажил хаялт зарлаад байгаа.
Өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 130 сургууль, 15 цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгджээ. Есдүгээр сарын 6-наас Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн багш нар ажил хаясан. Өнөөдрийн байдлаар 15 цэцэрлэгийн багш ажил хаялтад нэгдээд байгаа аж.
Мөн цаашид ч цөөнгүй цэцэрлэг, сургууль ажил хаялтад нэгдэхээр Монголын боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоонд мэдэгдлээ өгчээ.
Г.Сүрэн
Уншиж байна |