Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хариуцсан нутаг дэвсгэртээ “Байршил” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Тус арга хэмжээний үеэр мансууруулах бодис тээвэрлэж явсан, хэрэглэдэг байж болзошгүй залуусыг илрүүлжээ.
Хэрэгт холбогдон шалгагдаж буй зургаан бүлэг этгээдүүд нь Улаанбаатар хотын харьяат, 19-23 насныхан бөгөөд урьдчилсан байдлаар мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тэд өмнө нь хулгайлах гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан аж. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Г.Сүрэн
Уншиж байна |