Согтуу эмэгтэй өндрөөс унах гэж байсныг аварчээ

img

 

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрны 3 дугаар давхраас хүн унах гээд байна гэсэн дуудлага 09.12-ны өдрийн 22:21 цагт  Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 22:37 цагт очиж, тус байрны 3 дугаар давхрын тагтан дээрээс иргэн Х /19 настай, эмэгтэй, согтуурсан байдалтай/ унах гэж байсныг аварч, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ