Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэрийг хавчуулсан албан бичиг

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг илгээсэн байна. Тус бичигт багш нарын цалингаа нэмүүлэх тэмцлийг Ерөнхийлөгч дэмжиж байгааг илэрхийлж, цалин нэмэх бүрэн боломж байгааг дурджээ. Тухайлбал, байгалийн баялгийн үр өгөөж нь багш нарын цалинг нэмэх хангалттай эх үүсвэр гэдгийг тэмдэглэсэн байна. Тэр дундаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын нэр холбогдоод буй "Хотгор шанага" уурхайн үр өгөөжийг цөөн хэдэн хүн бус олон нийт хүртэх ёстой ч хууль хэрэгжүүлэгчид дарамтад байгаагаас боломжгүй байгааг тус албан бичигт илэрхийлжээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ