Дөрөвдүгээр цахилгаан станц “ДЭЛБЭРЭЭГҮЙ”   

img
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрөгч бямба гарагт буюу есдүгээр сарын 15-ны 10.00 цагаас эхлэн Улаанбаатар даяар цахилгаан тасарч, урд хожид гар утасгүй, интернетгүй, цахилгаангүй, гэрэлгүй хэрхэн амьдарч ирснийг эргэн санууллаа. “Нээрэн ингээд л огт цахилгаангүй болчихвол яах вэ” гэж бодохоос түгшмээр, төвөгшөөмөөр санагдав.

 

Цахилгаан тасарсан даруйд манайхан “Дөрөвдүгээр цахилгаан станц дэлбэрсэн гэнэ. Хүн гэмтэж гэнэ. Айхтар дэлбэрэлэлт болсон тул хоёр гурван сарын хугацаанд тоггүй байна”. “Лаагаа ав”. “ОХУ эрчим хүчээ хэмнээд  манай улсад дахиж цахилгаан өгч чадахгүй болсон гэнэ” гэх мэтээр худал ташаа мэдээллийг бие биедээ түгээж 24 цаг ч хүрэхгүй хугацаанд “амьдрах итгэлгүй” болтол цуурч байгаа юм. Түүнд нь итгэх хүн ч олон юм. “Үнэн гэнэ шүү. Бусаддаа түгээ” хэмээн цахим хуудсаараа хуваалцаж, зарим нь бүр “ДЦС-ын ажилчид ажил хаясан гэнэ” хэмээн хүртэл цуураад авсан.  

 

Сэлгэн залгалт хийгдэх үед станц зогссон болохыг албаны хүн хэлжээ. Улаанбаатар хотын хэмжээнд тухайн өдрийн 10.00 цагаас эхлэн цахилгаан тасарсан. Нийслэлийн төвийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг бүхэлдээ цахилгаангүй болсон.  Албаныхны мэдээлснээр гэмтэл гарсан даруйд Дулааны IV цахилгаан станцаас эрчим хүч авдаг хэсгийг Дулааны III цахилгаан станцад шилжүүлсэн боловч III цахилгаан станц нь ачааллыг даалгүй хот бүхэлдээ цахилгаан тасарчээ. Улаанбаатар хот нэлдээ цахилгаангүй цаг орчим үргэлжилсний дараа хотын төв хэсэг болох Төрийн ордныг тойрсон албан газар, аж ахуйн нэгжүүдэд, эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг газрууд цахилгаанаар хангагдаад эхэлсэн. Улмаар 15.00 цагийн орчимд Нийслэлийн хэрэглэгчдийн 70 орчим хувийг цахилгаанаар хангаж ажилласан.

 

Тэгэхээр үнэн хэрэгтээ “ДЦС-IV" ТӨХК-д осол гараагүй, ОХУ бол бүр ч хамааралгүй аж. Өнөө ажил хаясан гэх станцын хэдэн ажилчид хэрэглэгчдээ цахилгаанаар хангахаар цаг наргүй ажилласаар өнөөдөр /2018.09.17/ цахилгаан хэвийн ажиллаж, айл бүрийн цонх гэрэлтэй байна.

 

Цахилгаангүй нэг өдөр

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цахилгаан тасарсныг далимдуулж ижий, аавдаа очихоор хөдөө явахаар гэрээс гараад автомашиндаа бензин хийх гэтэл шатахуун түгээх станцуудын ихэнхи нь “Тоггүй” гэдэг бичиг наасан байлаа. Хайж хайж шатахууны шар гэрэлээ улалзуулан явсаар гэрээс нэлээд зайтай орших колонкоос шатахуун дүүргэж авлаа. Ижий, аавдаа очиж “Сүүтэй цай чануулж, цуйван хийлгэж идье” хэмээн хошуу дэвсэх гэтэл утас цэнэггүй унтарчихаж. Хүний утсаар холбогдох гэтэл сүлжээ тасалдсан бололтой харилцуурын цаанаас дийд...дийд гэх аж.

 

Замын түгжрэл ажлын өдрүүдийнхээс ч их байх бөгөөд гэрлэн дохио ажиллахгүй, зохицуулалтгүйн улмаас мөргөлдсөн, шүргэлцсэн жолоочид хэрхэхээ мэдэхгүй хий дэмий л маргалдаж зогсооно харагдана. Аав, ээждээ “хотын” чихэр авахаар дэлгүүр ортол “Тог байхгүй карт уншихгүй” гэнэ. Картнаасаа мөнгөө гаргаад авах гэхээр бэлэн мөнгөний машинууд ажиллахгүй...Банк бас хаалттай.

 

Ийм нэгэн мөнгөтэй ч үрж болохгүй, авч болохгүй өдрийг өнгөрүүлж үзлээ. Эцэст нь амьдрал мөнгөн дээр тогтдоггүй. Харин хүний амьдралд цахилгаан ус агаар мэт хэрэгтэй болохыг их л мэдэрлээ. Тэгээд учирч болох эрсдэлд үргэлж бэлэн байж, аливаад “нөөцтэй” байх ёстой гэдгийг ухаарлаа.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТЭЦ-4-Н ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ДАШДАВАА 2016 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА ЗАСВАРЧНААС ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР БОЛСОН 60 ТЭРБУМ ШҮҮ ДЭЭ. НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА АСАН БИЛЭГТИЙН ХҮҮ.
2018-09-18
5 дугаар ангийн хүүхдийн эссе бичлэг
2018-09-18
Uns boloogui bol guriine hulgaichuud
2018-09-18
Улс төрийн санаатай үйлдэл гэдэгт итгэлтэй байна.
2018-09-17
6 бичлийн дулаан , халуун ус одоог хүртэл байхгүй л бна. Хэн нэгний ашиг сонирхлын зөрчил яваад бна уу, гүй юу. Иргэд энэ мэтээр хохирсоор байх уу
2018-09-17
zochin:
mongolchuudad haya tog tasrah gemgui sh de ymaraa medej avah heregtei zalhuugiin uls bolson manai uls
2018-09-17
Тээгийй:
Гэнэтийн юманд бэлэн бай
2018-09-17
Ижийгээ амьдад нь ачлаж чадсангүй гэдэг шиг эрчим хүчнийхний хөдөлмөрийг үнэлээд цагт нь цахилгаан, дулааныхаа мөнгийг өгчихөж байл даа
2018-09-17
дүн өвөл тасарвал аймаар юм байна гэж л бодогдсон
2018-09-17
Зочин:
Агуу их Ленин "Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтын нэмбэл коммунизм болно" гэсэн суут үгээ 100 жилийн өмнө хэлсэн. Тэнэг, үхэр Монголчууд агуу их Лениний "Зөвлөлт засаг", "Коммунизм" гэсэн хоёрхон үгнээс нь ичээд 1990 оноос эхлэн нүүрсээр ажилладаг хүчирхэг Дулааны цахилгаан станцууд барихаа болиод сэргээгдэх эрчим хүч гэж Америкуудын заавраар донгоддог болсон. "Зөвлөлт засаг" гэдэг бол жинхэн ард түмний засаглалыг хэлдэг. "Коммунизм" гэж ард түмний сайн сайхан амьдралыг хэлдэг. Одоогийн тэнэг, мулгуу удирдагчид Лениний хэлсэн агуу их үнэн үгнээс ичсээр явна. Монголд социалист хувьсгал хийх цаг ойртсоор.
2018-09-17
Зочин:
за ёстой хохинээ Сүрэн гуай, гэртээ ямарч үед цэвэр ус, газан плиткатай бай, мөн бэлэн мөнгө байлгаж бай, машинда болж өгвөл бензин дүүрэн хийж бай, битгий гуйлгачин царайлж шар гэрэл асахаар нь 10,0т бензин хийж бай.эцэст нь эцэг эхдээ хоол хүнсийг нь аваад очиж чадахгүй бол хөөрхий хөгшчүүлийг холгож амьдарч юугаа хийнээ, хүний төлөө амьдарч яваа биш, чи ч дээ новшийн хүүхэд байна.
2018-09-17
bobo:
Delberelt bolson gej ter stantsiin sport zaaland baisan hvmvvs helsen bna lee.
2018-09-17
зочин:
дарга удирдлага хэлсэндээ байж хариуцлагаа өөрөөсөө эхлэхгүй бол иргэд чинь дур зоргоороо даварч улс гэр минь хөгжихөө байлаа шүү арай дэндлээ цаашдаа бид чинь яах юм бэ
2018-09-17
10% нэхдэг дуракийн ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл
2018-09-17
зочин:
хотоор нь гэнэт тоггүй болгосоны хариуцлага гэж байж ёстой хэн хүлээж иргэдээс уучлалт гуйх вэ Даваасүрэн сайд огцрох хэрэгтэй сая гаран иргэдийг бухимдууллаа одоо болсон зайгаа тавьж хариуцлага аа хүлээ хүлээлэг Ерөнхий сайдаа
2018-09-17
Тээгийй:
Гэнэтийн юманд бэлэн бай