У.Хүрэлсүх: Түүх үнэнээрээ үлдсэнийг бахархан хэлэхэд сайхан байна

img

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Маршил Ю.Цэдэнбал агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Түүний мэндэлсний 102 жилийн ойг тохиолдуулан төрөл төрөгсөд болон МАН, МАХН-ын удирдлага, гишүүд, дэмжигчид Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 5 жилийн дараа, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал ялахаас 5 жилийн өмнө буюу  1916 оны 09 дүгээр сарын 17-ны энэ өдөр Монголын түүхэнд тод мөрөө үлдээж, түмэн олныхоо зүрх сэтгэлд мөнх оршихын хутгыг олсон, Монголын ард түмний хайртай хүү, гарамгай удирдагч Ю.Цэдэнбал мэндэлсэн юм. Тэрбээр 24-хөн насандаа МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаа томилогдон, дэлхийн хөгжлөөс хоцрогдсон улс орноо цэцэглүүлэн хөгжүүлж, ард олноо соён гэгээрүүлэх үйлсэд тасралтгүй 44 жил хүчин зүтгэсэн Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байсан...

 

 

...Нэгэн үе түүхийг гуйвуулан, түүний нэр хүндийг гутаан доромжилж, гүтгэн харлуулж, улмаар чин шударгаар хөдөлмөрлөж байсан бүхэл бүтэн нэг үеийн түүхийг балруулдсан гутамшигт явдал манай нэн шинэ үеийн түүхэнд гарч байсан. Гэвч өнөөдөр түүх үнэнээрээ үлдсэнийг бахархан хэлэхэд сайхан байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

 

 

Б.Учрал

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэн түүнийг огцоруулан харь оронд цөлсөн билээ. МАХН буюу өнөөгийн МАН түүнийг огцоруулж цөлсөн түүх үнэнээрээ байх сайхан
2018-09-19
Ацаараа шалгарсан удирдагч Оросын заавраар авгайгийнхаа үгээр олон Монголчуудыг шар махтай нь хатаасан хогийн дөрвөдийг юундаа яасан гэж баатар болгоод байгаа юм болоо. Энэ хүний үед чөлөөтэй ярих, утсаар ч ярьж болохгүй чагнаастай, мах олдохгүйхагас өлсгөлөн л амьдарч ирсэн. Хамгийн гол нь маш их дарамтанд үхтлээ ажиллаад амьдрал нэг хэвийн л ядуу байсан шүү. Үхэр Монголчууд юм мартахдаа хурдан нэг муулахааараа газар дор ортол магтахаараа тэнгэрт тулгадаг хогийн хүмүүс
2018-09-18
зочин:
Ёстой шалгарсан гарамгай удирдагч, одоо ийм хүн байна уу.
2018-09-17
!:
Ene neg Batenkh ch bikuu hund gar Bataagiin duu esgii hiih gazar yu hereggui gedg bilee yu hiigeel end donshuuchilj yawdiin boldoo ??
2018-09-17