Монголын ЦАХИМ институт ТАНЫГ амжилтад хөтөлнө
2018-09-17

Сургалтын топ стандартыг хэвшүүлэгч, үндэсний  оюуны баялаг бүтээгч Монголын ЦАХИМ институт нь шинэчлэлт,  өөрчлөлтийн эрин зуунд дасан зохицох, хөрвөх, манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэх, хувь хүний хөгжилд бодьтой хувь нэмэр оруулах, сургалт, судалгаа шинжилгээ, консалтинг, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, төрийн болон  бизнесийн байгууллагуудын хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор  байгуулагдан өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ.

 

 

Хөдөлмөрийн зах зээлд  хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчин бэлтгэх, хувь хүнийг хөгжүүлэх, байгууллагыг чадавхжуулах нь бидний гол  зорилт  бөгөөд өндөр ур чадвартай зөвлөх  багш нар хувь хүний эрэлт хэрэгцээ,  байгууллагын хөгжилд нийцүүлэн  сургалтын хөтөлбөрийг боловсруулж,   хичээлийг өөрсдөө удирдан явуулдаг мэргэжлийн байгууллага гэдгээрээ бусдаас ялгардаг.

 

Цаашид манай хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэн инновацийн үр ашигтай тогтолцоонд тулгуурлан, дэвшилтэт технологт суурилсан,  дэлхийн жишигт нийцсэн стандарт  бүхий цахим сургалтын байгууллага болох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 

 

 

Монголын цахим институт нь нийгмийн бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын боломжит олон хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулдгийн дээр эрин зууны мэдээлэл технологийн гайхамшигт ололтод тулгуурлан хэн ч, хэзээ ч, хаанаас ч суралцах боломжтой Монголын анхны цахим сургалтын орчинг амжилттай бүрдүүлэн ажиллаж байна.

 

Аж ахуйн нэгж байгууллагын бодит хэрэгцээ шаардлагад тулгуурлан хүний нөөц, ХАБЭА-н бодлого, үйл ажиллагааг сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн явуулдаг. Мөн байгууллагуудын удирдах түвшний ажилчдад удирдлагын шинэ арга барилыг нэвтрүүлж, сургалтаар дэмжих төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх  зорилгоор нийгмийн түншүүдтэй хамтарч ажилласаар ирлээ.

 

 

Одоогоор давхардсан тоогоор 300 гаруй байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежер, ХАБЭА-н ажилтан болон энэ чиглэлээр ажиллах сонирхолтой 1500 орчим хувь хүмүүсийг мэргэшүүлэх сургалт болон ажлын байран дээрх сургалтанд хамруулаад байна. Суралцагч болон хамтрагч байгууллагуудын маань үнэмлэхүй олонх нь манай сургалтанд сэтгэл хангалуун байдаг нь судалгааны дүнгээс харагддаг. 

 

Манай байгууллага нь аж ахуйн нэгж байгууллагуудын хүсэлтээр Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт ажлын байран дээр байгууллагын хүний нөөцийн удирдлага, ХАБЭА-н сэдэвт сургалтуудыг зохион байгуулдаг. Ажлын байран дээрх сургалтыг тусгай хөтөлбөрүүдээр болон захиалагчдын хүссэн бусад сэдвээр зохион байгуулах боломжтой.

 

 

Иймээс бид аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, ажилчид болон хувь хүмүүст зориулан орчин үеийн чиг хандлага, эрэлтэд  нийцсэн чанартай сургалт болон зөвлөх үйлчилгээгээ монгол хүний онцлог, чадамжид тулгуурлан боловсруулагдсан шилдэг сургалтын хөтөлбөрөөр мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулдаг юм. 

 

Хаяг: Баянгол дүүрэг, 2-р хороо, МҮЭСТО-ны 3 давхар 307 тоот /Сургалтын алба/

Утас: 70113244 80113244 99103244

 

Shuud.mn
Сонин хачин
zochin.:
Үнэхээр сайн сургалттай интитут шүү
2019-09-19