“АЖИЛГҮЙ” ариутгагчид мөнгө төлөх АЛБАГҮЙ
2018-09-19

 

Малын гоц халдварт өвчнөөс нийслэл хотод урьдчилан сэргийлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Өлзийтийн авто тээврийн шалган бүртгэх товчоонд ариутгал халдваргүйжүүлэлтийн цэг ажиллаж байгаа. Энэ цэг хэзээ татан буугдаж, иргэдийн халааснаас өдөр бүр мянган төгрөг “хумсалж” буй шударга бус ажил зогсох вэ?

 

Улаанбаатар хотоос Төв аймаг 45 км-ын зайд оршдог, нийслэлтэй хамгийн ойр аймаг. Тиймээс ч тус аймгийн иргэд, оршин суугчид өдөр бүр хичээл, сургууль, ажилдаа аймгаасаа явж, буцах нь элбэг. Гэтэл өдөр бүр Нийслэл рүү нэвтрэх бүртээ замын татвараас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгт 1000 төгрөгөө тушааж байна.

 

Хаана гарсан, ямар гээч гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж буй ариутгал вэ. Миний мэдэхээр өнгөрөгч 2017 оны есдүгээр сард энэ ариутгалын цэг байж л  байсан. Өвөл арванхоёрдугаар сард ч өнөөх шар хувцастнууд сууж л байсан. Дүн өвлийн хүйтнээр малын өвчин гарах нь бага л баймаар хэмээн бодоод л өнгөрсөн. Гэтэл өнөөдөр ч ариутгал нэрийн дор “мөнгө нэхэгчид” сууж л байна. Өвчин гарсан байлаа ч өдийд дарагдмаар юм. Үгүй гэхэд урьдчилан сэргийлж байгаа нь гээд үргэлж байрлах учиргүй баймаар...

 

Гэхдээ бас их сонин. Өвчин үүсгэгч нь шөнө унтчихдаг юм шиг байгаа юм. Автомашинуудыг шөнө ариутгахгүй. Өглөөний зургаан цагт байхгүй. Ариутгал хийж буй “нөхдүүд” дуртай цагтаа гарч ирж суугаад мөнгөө хураана. Халдваргүйжүүлэлтийн бодисоо гар утсаа оролдож, фэйсбүүк ухангаа хаа хамаагүй цацчихна. Цацахдаа нэг л дугуйруу нь шүршсэн болно. Нөгөө дугуйгаар нь өвчин үүсгэгч дамжчихвал яана.

 

Төв аймгаас ажилдаа явдаг хүмүүс өдөр бүр мөнгө өгөхөөс татгалзаж хэний үүрэг даалгавраар халдваргүйжүүлэлт хийж буйг асуухаар “Дээрээс л хий гэсэн. Бидэнд хамаагүй. Мөнгөө төл” хэмээн овгордоно.

 

 

Сэжигтэй бүсэд хамаарч буй нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөний талаархи хуулийн зөвлөмж гэж бий. Уг зөвлөмжид:


Сэжигтэй бүсээс гарах, дамжин өнгөрөх хөдөлгөөний хяналтын цэгийг байгуулж, зааврын дагуу халдваргүйжүүлэлт хийнэ.


Зайлшгүй шаардлагаар сэжигтэй бүсээс гадагш гарах хүн, зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрөгдсөн цэгээр мэргэжлийн байгууллагын хяналтын доор ариутгал, халдваргүйжүүлэлт хийснээр гаргаж болно. Сэжигтэй бүсээс гарсан хүн 10 хоног малтай харьцахгүй байх ёстой.


Сэжигтэй бүсээс амьд мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг голомтын бүсэд сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоног хориглох,


Сэжигтэй бүсээс мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн гаргахыг сүүлчийн өвчлөл бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн турш хориглох;


Олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахыг (хурал, цуглаан, урлагийн тоглолт, спортын арга хэмжээ, баяр наадам, уул ус овоо тахих, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан гэх мэт) хориглох” хэмээн заасан байдаг.

 

Гэтэл Дундговь аймагт гарсан малын гоц халдварт өвчний ариутгал хаа байсан Өлзийтийн пост дээр хийгдэж Төв аймаг болон зүүнээс ирэх бүх машинаас хураамж 1000 төгрөг байнга авах нь илт зохион байгуулалттай луйвар. Халдварын бүсэд нь болон тухайн бүсээс гарах автомашинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд л болох бус уу.

 

Хамгийн сүүлд мэргэжлийн байгууллагаас авсан мэдээгээр Ховд аймгийн төв Ховд хот буюу Жаргалант суманд хүн, малын гоц халдварт боом өвчин гарсан. Бусад аймаг, хотуудад малын гоц халдварт өвчин гарсан гэж сүүлийн саруудад дуулдаагүй л байна. Ховд, Төв аймаг хоёр яагаад ч холбогдохгүй баймаар. Гэтэл “ажилгүй” ариутгагчид суусаар ард иргэдийн мөнгөнөөс хумсалсаар л байна.

 

Төв аймгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн цэгийг татан буулгах цаг хэдий нь болсон.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Дамбынхишгээ гэж нөхөр биокомбинатыг авсанаас хойш энэ бизнес их дэлгэрэх боллоо.
2018-09-23
Зүүн зүгийн зам дээр мөн адил. Орой 8 цагт ирэхэд буучихсан бдаг. Тийм халдваргүйжүүлэх чухал шаардлагатай юм бол өдөр шөнөгүй ээлж гаргаад л ажиллуулах ёстой биз дээ. Шал худлаа иргэдийн кармаа ухаж амьдрагсад. Шүршиж бгаа шингэн нь зүгээр ус ч байж мэдэх. Нэг талаас нь шүршсэн өолоод мөнгөө аваад л явуулчихна.
2018-09-22
Өлзийтийн товчоо гэж ёстой мөнгө хийдэг газаршдээ. Том тэрэгний пүү ,ариутгал, цагдаа гээд л хөөрхөн орлоготой газар харагддаг шүү. Тэр нэг 1000төгрөгний ариун усаар домоглуулах гээл зогсож байхад пүүн дээр том ачааны машин ирэхлээр пүүний хүн цагдаа хоёр уралдаал гүйж яваа харагдсан хөөрхий татвараа авах гэж тэр зовлонтой газар шүү.
2018-09-20
Ingej l ajil hiidegshdee turiin ajiliig
2018-09-19
Zochin::
Өлзийтийн товчоон гарч байгаа ариутгал халдваргүйтгэл Төв аймгийнх биш,Нийслэлээс гарч байгаа ариутгал шүү дээ
2018-09-19
Zochin:
Yg zuv sedev hundsun bn. Tiim shdee us tsatssan bolood 1000 tugrug avdag. Bolimoor yum asuhar urdchilan sergiileh arga hemjee gd tom yum helne. Ene bol jinhene luivar. Han-Uulin zasag dargiin shiidver gsn. Henii halaasand ene mungu orj bgaag hen ch medehgvi. Ter yvmvvs n udriin 30,000r ajildag gsn. Dendvv yumaa neg negnige shulaad surcan. Baliar novshnuud. Tuv aimgin mashin ariutgal gej 1000, tsaana tovchoond 1000,erged ulziitin tovchoond 1000g huraalgan inged neg udur 3000g ugch bga.
2018-09-19
зочин:
яачихсан хөгжил гэхээрээ урьд хойчид гарч байгаагүй өвчин мал болон зээрт халдаад байдаг болчихсон юм болоо. хөгжих тусмаа янз бүрийн дуулаагүй өвчин газар авч эсэн бусын халдвьаршүйжүүлсэн тариа вакцин хийгээд ч ийм өвчин бүртгэгдээд байдагын болоо энэ ариутгал ойлгомжтой ш дээ бага зардлаар ард иргэдээ мөлжих нэг хэлбэр ш дээ. үнэн чанартай тэр гоц халдварт өвчин нь үнэхээр гарсан юи уу. мал эмнэлэг малын эмч нар нь яачихсан юм ажлаа хийдгиймүү. ямаря хоорондоо уялдаагүй байгааг хэн нэг хүн халаасаа ингэж л түнтийлгэж байна.
2018-09-19
БИТГТИЙ МӨНГӨ ӨГ.
2018-09-19
Зочин:
Хөөрхий дөө Ингэж бичиж байгаа хүн нэг сар өглөөнөөс шөнө дөл болтол халуун баахан хувцас өмсөөд дээр нь ариутгалын цуваар нэмнээд ажиллаад үз дээ. Чи ч бас унтана.
2018-09-19
Зүүн зүгийн зам дээр мөн адил. Орой 8 цагт ирэхэд буучихсан бдаг. Тийм халдваргүйжүүлэх чухал шаардлагатай юм бол өдөр шөнөгүй ээлж гаргаад л ажиллуулах ёстой биз дээ. Шал худлаа иргэдийн кармаа ухаж амьдрагсад. Шүршиж бгаа шингэн нь зүгээр ус ч байж мэдэх. Нэг талаас нь шүршсэн өолоод мөнгөө аваад л явуулчихна.
Луйвараар олоод сурцан гарууд ичих булчирхай байдаг бол болимоор умдаа
2018-09-19
Bn:
Iim luivariin yumnuudaa bolih heregteishee. Ene setguulch yav zuv yum olood bichsen bna. Saya zun darhanii zam deer bas iim yum mer ser zogsood bsan halit neg yum shurssen bolood l gargadiin bnlee. Shal hudlaaa l sanagdsan daa. Naad garuudiin taaana ni luivarchid baina olj ilruulj ter huraaj avsan mungiig ni butsaaj humuus d ni uguh heregtei.
2018-09-19
Нэг талын 2 дугуйн шүршсэн болоод яв гэж байгаа бололтой дохиж байсан.Нөгөө талын 2 дугуй халдвар тээдэггүй вм байлгүй.
2018-09-19
Zochin:
Цэвэр луйвар өдөрт Дархан, ЭРдэнэтийн чиглэлээс 70000 машин, Төв аймаг чиглэлээс түүнээс дутахгүй машин орж ирнэ машин бүрээс 1000 төгрөг хамгийн багадаа өдөрт 100 сая төгрөг олно ийм бизнес Дэлхийн өөр хаана ч байхгүй
2018-09-19
GG:
Bitgii mongo ogoldoo ogood bhaar naad novshnuud chin bgad bga bhgui yu bi av odor bur olziitin postoor gardag mongo ogohgui shuud guriigeel garchdiin mashinii tsonh balbaal boon ym bolnoo tgd ogloo 6s 6.30n hoorond bhgui untaj bdiimdoo muu novshnuud
2018-09-19
$eA:
Тийшдээ. Шөнө цацахгүй мөн том тэрэгний дотор дугуйнд цацахгүй. Ямар өвчин гарсан гэхээр шүлхий дууссан шинээр боом өвчин гарсан ч гэх шиг. Энэ мөнгө хаашаа ордог вэ. Хэний бизнес вэ.
2018-09-19
Хотоос гаралгүй UFC групийн чацарганы талбай ороод ирхэд1000 авсан,хэлэхлээр тэр хамаагүй,манай постыг дайрч гарч бгаа л бол төлөх ёстой гэж бн.Ямар ч үнэргүй(химийн бодис үнэртэй баймаар)зүгээр усаар шүршээд 1000т.Энийг болиулмаар байна.
2018-09-19
иргэн:
Ёстой сонин нэг хүн шланктай ус барьж ирээд урд дугуй руу жоохон гоожуулчихаж байгаа юм тэгээд мөнгө нэхнэ. Үүнийг ариутгал гэхүү, өнөө вирус, бактер ингээд алга болохуу гэхээр мэдэхгүй та дарга нартай ярь л гэнэ. ИНЭЭДЭМТЭЙ, ЭНЭ ХҮМҮҮСТЭЙ МУУДАЛЦААД ЗОСООД БАЙЛТАЙ НЬ БИШ. ӨМНӨӨС НЬ ИЧЭЭД БАЙХ ЮМ.
2018-09-19
жрхэ:
уг нь халдваргүйжүүлэлтэнд улсаас мөнгө гаргадаг гэж сонсож байлаа. Энэ мөнгө хураагаад байгааг би ойлгохгүй байгаа юм.
2018-09-19
Zochin:
ene balai yumaa bolij bolohgvi yu mashini durvon dugui ariutgchihaadmungo avaad suugaad baidag ichdeggvi luivarchdaas salaya mah svvgii ni uuj idchiheed achaad orj irj baihad ingej domgolj suudagaa niislel odoo zogsoo
2018-09-19
иргэн:
Өмнөх жил УБ хотод Шүлхий гарсан гээд ариутгал хийгээд байсан. Хамгийн хачирхалтай нь халдварт өвчин гарсан УБ хотоос гарч байгаа машиныг ариутгахгүй, УБ хотруу орж байгаа машиныг ариутгаад байсан.
2018-09-19