Түгээлтийн машиныг 07.00 цагаар хязгаарлана

img

Хөдөлгөөний ачааллыг бууруулах дараагийн арга хэмжээ нь ачаа, барааны түгээлтийн дунд, том оврын машинуудыг өдрийн цагаар хотын хөдөлгөөнд оролцуулахгүй байх явдал. Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар уг ажлын явцын талаар "Борлуулалт, түгээлтийн автомашинуудыг 3.5 тонн хүртэлх болон түүнээс дээш, чиргүүлтэй тээврийн хэрэгсэл хэмээн ангилж, бүсчлэлээр цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулах санал боловсруулсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зохицуулалтыг мөрдүүлнэ" гэсэн юм.

 

Одоогоор ажлын хэсгийнхэн борлуулалт, түгээлтийн машиныг 21.00-07.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулж байх санал гаргаад буй юм. Гэвч түргэн муудах бүтээгдэхүүн хүргэдэг автомашиныг 12.00 цаг хүртэл явуулж өгөөч гэсэн санал зарим иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлжээ.

 

Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү энэ талаар "Уг асуудлыг сайтар судлах хэрэгтэй. Бид Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран түгээлтийн машинуудад байршил тогтоогч суурилуулж, хяналт тавих боломж бүрдүүлэх талаар ярилцсан. Ийм боломж бий гэсэн. Ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг нь суулгаж, ажил хэрэг болгоно. Мөн хотын зах орчмоор цагийн хязгаарлалт тогтоохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хэрэв бүхэлд нь хязгаарлалт тогтоовол иргэд, аж ахуйн нэгжүүд микро автобус болон суудлын автомашинаар ачаа, бараагаа зөөж мэднэ. Хэрэв ингэвэл замын хөдөлгөөний ачаалал буурахгүй. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас маршрут гаргасан" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

аа:
тим шүү шөнөөр бол түгээлтийн хүмүүсд амар бөглөрөхгүй хэдхэн цагийн ажил харин тэр газрууд н хаачуул асуудал болхийм бна \
2018-10-28
arai ugui bailgui dee zah zeeliin erelt niiluuleltiig hurtel hotiin zahirgaa meddeg boltsiim uu uuuuu
2018-09-19
irgen:
zuw zuw tegeh heregtei
2018-09-19
Анхаа:
Хуцаа хуц хэн шөнөөр явж байдын амьдралгүй багди вэ
2018-09-19
зочин:
япон улсад удаан жил амьдарч байсан тэнд өдрийн цагаар ямар ч түгээлт байхгүй шөнө нь бүгд гараад ирдэг юм шүү...Маш зөв шийдвэр байна.Харин ч өглөө шинэ бүтээгдэхүүн хэрэглэнэ шүү дээ. даацаар ангилж хэрэггүй түгээлт л бол түгээлт шөнө өөрсдөд нь ч амар шүү дээ.
2018-09-19
аа:
тим шүү шөнөөр бол түгээлтийн хүмүүсд амар бөглөрөхгүй хэдхэн цагийн ажил харин тэр газрууд н хаачуул асуудал болхийм бна \
Zochin:
ЗӨВ ШИЙДВЭР ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУД ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭ ХЭН НЭГЭН ЭТГЭЭД БААХАН ТЭГЖ БОЛОХГҮЙ ТЭГВЭЛ ТЭГНЭ ГЭХЭЭР ГАРГАСАН ШИЙДВЭРЭЭСЭЭ БУЦДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ. 3 САЯ ХҮНДЭЭ НЭГ БҮРЧЛЭН ТААЛАГДСАН ШИЙДВЭР ГАРГАНА ГЭЖ БАЙХГҮЙ БИЗ ДЭЭ.ХЭН НЭГНИЙ ЭРХ БУСДЫН ЭРХЭЭР ХЯЗНААРЛАГДАНА.ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛДАА ТИЙМ МУНДАГ АНХААРЧ ЧАДАЖ БАЙНА УУ НЭГ ЦЭЦЭРЛЭГИЙН НЯРАВ АВГАЙ ТЕЛЕВИЗЭЭР ЯРИАД Л ТЭГЖ БОЛОХГҮЙ Ч ГЭХ ШИГ.
2018-09-19