Ажлаа барахгүй байж албан тушаал ХАМАХ хүсэлтэн
2018-09-20

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, МАН-ын Бага хурлын гишүүн, МЧБХ-ны Ерөнхийлөгч, Монгол бөхийн аваргуудын зөвлөлийн дарга, Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар гэх барагдахгүй олон албан тушаалтай хүн өчигдөр Нийслэлийн МАН-ын дарга болохоор хүсэлтээ гаргажээ. Яамныхаа ажлыг барахгүй салгалж яваа сайд намын ажлыг нугалж дөнгөх үү гэх асуулт эндээс шууд урган гарч байгаа юм.

 

 

Тэрбээр ил далд янз бүрийн явуулга хийж, хүний өөрийн намынхнаар дэмжүүлж байгаад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болсон ч салбарынх нь ажил тартагтаа тулаад буй. Гуравхан жишээ дурдсу.

 

Шатахууны үнийг барьж чадсангүй

 

Оны эхээр шатахуун импортын компаниуд үгсэн хуйвалдаж, шатахууны зохиомол хомсдол үүсгэх замаар үнээ өсгөж эхэлсэн. Цагаан сарын өмнө шатахууны үнэ 30-170 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Аргаа барсан Засгийн газар өргөн хэрэглээний шатахуун буюу АИ92, А80-ын онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан юм. Тэр цагт Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Одоо ахиж шатахууны үнийг нэмэхгүй, буурах ёстой. Өмнөх шиг худлаа хэлбэл би хариуцлага тооцож чадна. Урт хугацаандаа жижиглэнгийн үнэ иргэдэд дарамт болохгүй. Роснефтьтэй ярьсан, тохиролцсон зүйл бий” гэж том амласан билээ. Ингээд зогсохгүй Д.Сумъяабазар “Үнийн зөвлөлийн дарга болохгүй бол болохгүй нь” гэж байгаад ахин нэг албан тушаал өөртөө нэмсэн ч  нөхцөл байдал дээрдсэнгүй, улам дордов. Уг нь газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд нийтдээ 68 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлжээ.

 

Ингэж дэмжээд байхад л саяхан шатахуун импортлогч 18 компани шатахууны үнээ нэмэх саналаа Уул уурхайн яаманд хүргүүллээ. Тэд Засгийн газар бүх татвараас чөлөөлөхгүй бол шатахууны үнийг литр тутамд нь 200 төгрөгөөр нэмнэ хэмээн сүрдүүлсэн нь салбар хариуцсан сайдаа элэг барьж буйн тод илрэл юм. Сайдад ажлын чадвар, мэдлэг, зангараг дутсанаас импортлогчид түүнийг сүрдүүлгэнд оруулж, даапаалж тохуурхах болжээ. Шатахууны үнэ он гарснаас хойш 300-350 төгрөгөөр нэмэгдээд байгаа нь цэвэр сайдын унхиагүй ажиллагааны үр дүн юм.

 

Тавантолгойг тавьж туух гэж байна

 

Д.Сумъяабазар сайд болсон мөчөөсөө л ТТ-д руу шүлсээ үсэргэж, хэрүүл хийсээр ЗГХЭГ-ын харьяанд байсан Эрдэнэс ТТ компанийг өөрийн мэдэлд оруулж авчээ. Ингээд нийт хувьцааных нь 30 хувиар IPO гаргаж, Хонгконгийн биржээр арилжаалан, бөөн бөөн бүтээн байгуулалт ундруулна хэмээн сүржигнэх болсон. 180 хоногт багтаана хэмээн хөөрцөглөж байгаа сайдын санаа Монголын ард түмнийг үлдсэн ганц баялаг ТТ-оос нь салгачихаж мэдэхээр дүр зураг бүрэлдээд байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. IPO-г анх гаргахад underwriting хийх талыг эхэлж олох ёстой. Андеррайтер нь бирж дээр хувьцааг анхлан хуваарилах ажлыг гардан гүйцэтгэх бөгөөд практик дээр эхний багцууд хэний мэдэлд очихыг голлон шийддэг юм. Бирж дээр хувьцаа гаргах нь дандаа сайн үр дүн авчирдаггүй.

 

Биржийн дамчид гэж аюултай үзэгдэл бий. Ховд аймаг дахь Хөшөөтийн ордыг эзэмшиж буй Монэнко ХК нүүрс олборлох сонирхол огт байдаггүй. Гол хувьцаа эзэмшигчид нь биржийн дамлан хийдэг тоглогчид бөгөөд гүүрс олборлохыг бус хувьцааныхаа үнийг дээш доош оруулах замаар мөнгөнөөс мөнгө унагахыг илүүд үздэг учраас одоо болтол олигтой хмэжээний нүүрс гаргаагүй сууж байна. Яг ийм замаар Чандаганы болон Ухаа худгийн ордууд орсон. ТТ-н нийт хувьцааны 30 хувь гадныхны гарт орсноор өргөс авсан мэт асуудлууд арилж, орлого далай мэт цутгах тухай яриа бол эхнэрээ дарамтлахаас хэтэрдэггүй(http://news.gogo.mn/r/47563) бөх сайд л итгэх хүүхдийн үлгэр ажээ. Уул уурхайн сайд нь IPO, хувьцааны арилжааны талаар мэдлэг байхгүй байгаагаас монголын баялаг биржийн дамчдын гарт орж, олборлолт хийгдэхгүй хувьцааны уналт, өсөлт л чухал болох эрсдэл бэлээхэн үүслээ.

 

Ерөн­хийлөг­чийн Тамгын газрын дарга З.Энхболд: Дахин сэргээгдэхгүй баялгийг, дөрөвхөн жилээр сонгогддог УИХ-ын гишүүд шийдэж болохгүй. Үндсэн хуульд заасан эзэд нь болох ард түмэн өөрсдөө шийдэг. Харин ч гацсан гээд байгаа найман жилийн хооронд Эрдэнэс Таван толгой компани хөл дээрээ зогсож нэг ч төгрөгийн өргүй, газар дээр гаргасан нүүрснийхээ зардлыг төлөөд тонныг нь 70 ам.доллараар зараад амжилттай ажиллаж байна. Өнгөрсөн оны татварын дараах цэвэр ашиг 461 тэрбум төгрөг дансанд нь байна шүү дээ. Тэгвэл энэ тогтоол зүгээр ажиллаж байгаа компанийнхаа 30 хувийг нэг тонн нүүрсийг нэг ам.доллараар зарахаар зэхэж байгаа нь харин үндэсний эрх ашгийн эсрэг, хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэдээ хохироохоор байна гэж хэлсэн нь асуудлын голыг олсон үг юм. Харин ямар нэг зүйлд шүлэнгэтсэн салбарын сайдад нь энэ талаар эргэцүүлэн бодох сонирхол одоогоор алга шиг байна.

 

Сайдын чадвар доройгоос Дээд шүүхэд ялагдав

 

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлыг Английн арбитрын шүүх хэлэлцээд Монголын тал ялагдсан. Мөн Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн эзэмшилд бүртгэсэн улсын бүртгэл болон ТУЗ-ийг 100 хувь төрөөс томилсон шийдвэрийг хууль зөрчсөн болохыг тогтоосон.

 

Ингэснээр “Эрдэнэт”-ийн 49 хувь нь “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хэвээр үлдэхээр болсон. Дараалсан хоёр том ялагдалд Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын ажил хэргийн мэдлэггүй, чадваргүй, туршлагагүй байдал голлох үүрэг гүйцэтгэснийг гадаад, дотоодын мэргэжилтнүүд нэгэн дуугаар хэлж байгаа.

 

Ийм нэг бүтэлгүй ажилтай сайд даахгүй нохой булуу хураахын үлгэрээр өөртөө ахин нэг албан тушаал нэмэхээр шийджээ. Хэрхэхийг МАН-ын гишүүд шийднэ.

 

М.Цэдэндорж

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Uul uurkhai hund uidveriin said Sumyabazariin khiikh ajil bish gedgiig ooroo bieeree medree biz dee!!!Olddog uym bol Niisleliin namiin darga ni haa haanaa olziitei bus uu?
2018-09-22
иргэн:
Ер нь улс төрд бөх гаргаад яах юм бэ мэдлэг чадвар дутна уул уурхайн сайд хийх чадвартай гишүүн зөндөө байгаа шүү дээ
2018-09-21
buh:
gants chuluut buhiin holboog avch yavj chadahgui baij .yaj uls eh ornoo avch yavah yum be .mahan tolgoi
2018-09-21
Захиргааний хэргийн шуух гэж байгаад ер нь хэрэг бна уу. Хулгайчтай нийлж улсаас хулгай хийдэг шуухтэй байсанаас байгаагуй Дээр.
2018-09-21
Ахмад:
Ийм мэтийн юмнуудаар тоголуулахаа больёо зайл банкны эзэн шунал ихтвэл шулам болно
2018-09-21
зочин:
энэ нохдуудыг бөөнд нь нутаг заах хэрэгтэй.
2018-09-21
зочин:
Шунал нь шулам болсон парезит юу ч хийж чадахгүй байж шатахууныхаа үнийг анх сайд болж байсан үед чинь хэд байсан юм ядахдаа түүн дээр нь байлгаач малаас дор мулгуу тэнэг юм
2018-09-21
зочин:
ичиж үхмээр юм,ямар хэмжээний мэдлэг боловсролтой гэдгээ өөрөө гадарлаж л баймаар юм,Дагвааг ашиглаж ерөнхийлэгч болсон Баттулга ч бас хардагдана
2018-09-21
Ард тумнээ жоохонч бодооч
2018-09-21
avstraliin tuuh manaid
2018-09-21
Зочин:
Тэгвэл сумьябазар сайдын ажилаа огчихоод орсолдоо ямар албан тушаалын хэнээ тусаагуй л юм бол тэр нь зуйтэй естой урьдах ажил нь толгойтой уснээс нь их байхад ингэж балайрах нь зохисгуй бна. Нэг хун нэг л ажил хийлдээ яаж барах юм бэ робот л биш юм бол унтаж амрах естой биздээ угуй бол аврага хун бох хун болхоороо оорийгоо томор хун гэж бодсон юм болов уу. Ямар ч робот эвдэрдэг биздээ
2018-09-21
Үнэн:
Долгорсүрэнгийн дүнхүү ч гарч өглөө дө. Өсөхөө аваргыг хаях ухаанаа олохгүй олон жил болж байж Баянмөнхөөр заалгаж ганц хаяж аварга шахуу болсон дүнхүү.. Бөх гошин шогчид гэж балай юмнуудыг бүү хөөргөөд байгаач ээ. Дүнхүү шд . Энэ бөх.
2018-09-20
Зочин:
Хахаж чадахгүй юмдаа юу хийсэн юм бэ.
2018-09-20
Eeeeeeeeee:
Zailuuuuuuuul daaaa, yaaaaaaanaaaa hairan eh oron, Mongol Tumen mn.
2018-09-20
ХЯТАДЫН ГАР ХӨЛ БОЛОГЧ , ЭХ ОРНООСОО УРВАГЧ М. ЭНХБОЛДЫГ УИХ-ын даргаас нь огцруулж ТҮҮНИЙ ТАВЬСАН, ГАР ХӨЛ -АТГ-ын дарга ЭНХЖАРГАЛ -дээд шүүхийн ерөнхий шүүгч ЗОРИГИЙГ үндэслэлгүйгээр хөлжсөн бусад шүүгчдийн хамт -ЦЕГ - ын дарга БААТАРЖАВ -ерөнхий прокурор ЭНХ- АМГАЛАН -түүнд тойргоо бэлэглэгч , АСЕМ- ийн хурлаар далимдуулан төсвийн мөнгө хулгайлсан ерөнхийлөгч асан элбэгдорж, түүний 2 долдой баярцогт, сайханбилэг, -ТЕГ-ын даргын үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй хурц -Авто ослоор 2 хүний аминд хүрчихээд ял завшсан лүндэндорж мэтийн тойрон хүрээлэгчид, - Монголчуудад молиго үмхүүлэгч , хуулийг хэрэгжүүлэх үүргээ умартдаг, өөрөө Монголын төрд шургалсан хулгайч , луйварчин , алуурчин , ЭХ ОРНООСОО УРВАГСДЫН гэмт хэргийг нуун дарагдуулсаар байгаа ХЗЯ- ны сайд нямдорж -эмсиэс- ийн оджаргал, петровисийн оюунгэрэл, багабанди, м. энхсайхан, да. ганболд, Оюутолгойн гэрээг " хар толгойгоороо хариуцна" гэж ам гарсан с. баяр, ажлын хэсгийн ахлагчаар ажилласан д. зоригт, 40000 айлын орон сууц барих хэмжээний Бороогийн алтыг канадуудтай нийлж цөлмөсөн сү. батболд, Монголын алт, нүүрсийг хужаатай нийлэн цөлмөж байгаа МАК- ийн нянтайшир, хүү номтойбаяр, зөвлөх нь болох ЕС асан думаагийн содном, Рио-Тинтогийн хөлсний бичээч баабар, Монголбанкны захирал асан золжаргал, дамбын хишгээ,бадамжунай , байгаль сүйтгэгч "Болд төмөр Ерөө"- гийн дэлгэрсайхан , Монголын ард түмнийг "цагаан цаас" гэж доромжилсон нинжжамц , боловсрол , эрүүл мэндийн салбарыг самарч байгаа цогзолмаа, сарангэрэл - УБ, Төв (м. энхболдын байнга сонгогдож байдаг ! ) аймгийн газрыг арилжаалах хорт санаа агуулсан хууль санаачлан зүтгүүлж буй нийслэлийн засаг дарга тэргүүтэй түүний бүлгийнхэн гм хамтран зүтгэж Монгол Улс , монголчуудыг хорлогсодтой нь цуг Монголын төр, эдийн засгийн бүх шатны байгууллагуудаас үтэр түргэн зайлуулаагүй цагт Монголд ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ !
2018-09-20
зочин:
энэ нохдуудыг бөөнд нь нутаг заах хэрэгтэй.
иргэн:
Сумьяабазар хүрсэн газар бүхэн албан тушаалын мөнгөний сүлжээгээр ажилладаг.Жишээ нь СХД тэр чигтээ
2018-09-20
Бензин шатахуун импортлогчид маш зальтай аргаар татвараас зугатаж бн.80 бензинээр татвар төлчөөд татваргүй нэмэлт бодис оруулж ирж холиод 92, 95, 98 ийн үнээр зарж бн
2018-09-20
Энэмуу сумъяабазар МИЕЭ гар хөл 60 тэрбумын сүлжээ юм байна лээ шд
2018-09-20
Нийслэлийн МАН-г өөрчлөх нь дээр:
Миеэгийн фракцаас хотоо чөлөөлье
2018-09-20
Zochin:
Avgaigaa zoddog, archaagui er, bas tolgoi noooollll. Amid durak,,,,
2018-09-20
иргэн:
sumya chadagaaraa moriitei zodoonoo l hiii
2018-09-20
иргэн:
sumya chadagaaraa moriitei zodoonoo l hiii
2018-09-20
иргэн:
sumya chadagaaraa moriitei zodoonoo l hiii
2018-09-20
иргэн:
sumya chadagaaraa moriitei zodoonoo l hiii
2018-09-20
иргэн:
sumya chadagaaraa moriitei zodoonoo l hiii
2018-09-20
sumyabazar sain ch buh shaihan ch zodoonch. hun chaddag zuileel hiih heregtei
2018-09-20
sumyabazar sain ch buh shaihan ch zodoonch. hun chaddag zuileel hiih heregtei
2018-09-20
sumyabazar sain ch buh shaihan ch zodoonch. hun chaddag zuileel hiih heregtei
2018-09-20
Tolgoi muutai gehdee saihan er
2018-09-20
ene bohoor said hiilgeed baigaa mongol uls ch dampuu ym aa
2018-09-20