АТГ: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн хөрөнгийг шалгаж байна
АТГ-аас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Ээлжит мэдээллээ өнөөдөр хийж, 9 дүгээр сард хийж, хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа.

Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг хорьсон талаар бид мэдээлсэн. Түүнийг “Жаст” групп Стандарт банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгтэй холбогдуулан хорьж шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан таван хүнийг яллагдагчаар татан шалгаж буй аж.
Мөн Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг тус газар шалгаж байна. Тодруулбал, Монголын Хүний төлөө намын дарга Я.Бат-Ялалтаас ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлаар АТГ-т ханджээ. Уг хүсэлтийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулсан байна. Шалгалтаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалаа урвуулан ашигласан байдал тогтоогдоогүй учраас хэргийг хаах саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Харин прокурорын байгууллагаас зарим асуудлыг шалга гэсэн үндэслэлээр АТГ-т буцаагдаж, одоо шалгагдаж байгааг тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог хэллээ.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ