Нэгдүгээр сургуулийн элсэлтийг АТГ шалгаж байна

img

АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн биелэлттэй танилцахаар Нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудын нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэлийн явц байдалтай газар дээр нь танилцлаа.

 

 

Төвийн дүүргүүдийн сургуульд хүүхдээ сургах эцэг, эхийн хүсэлт их байдгаас хамаараад элсэлтийн бүртгэл нь  хамран сургах тойргийн маргаан болон бусад гомдол, мэдээлэл ихтэй байсан. Тухайн сургуулийн хамран сурах тойрогт харьяалагдах өрхийн бүртгэл дээр хаягийн шилжилт хийлгэх бизнес хүртэл дэлгэрсэн байна.

 

Мөн зарим сургуулиудад дээд шатны байгууллагын цохолттой хүүхэд элсүүлэх үзэгдэл байна. Жишээ нь улсын тэргүүний Нэгдүгээр сургууль энэ хичээлийн жилд нэгдүгээр ангийн 40-60 хүүхэдтэй 6 бүлэг хичээллэхээс  БСШУСЯ-наас тухайн хүүхдийг элсүүлэх цохолттой ирсэн 41 хүүхэд байсан. Мөн Нэгдүгээр сургуулийн хамран сургах тойргийн хаягийн бүртгэл дээр 2017 оны хагас жилээс хойш шилжиж ирсэн, хүүхэд дангаараа, эсхүл ээжтэйгээ шилжиж ирсэн, оршин суудаг гэдгээ нотолж чадахгүй зэрэг асуудалтай 58 хүн байна. Бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн шалгана.

 

Эх сурвалж: АТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

23 р сургуульд хүний хаяган дээр бүртгэлтэй хүүхдүүд байдаг энэ ч Асуудал даа шалгах байх л даа
2018-09-26
шалгах хэрэгтэй:
1,33,23 гээд авилгад идэгдсэн сургуулиудыг шалгах хэрэгтэй,Хүүхдийг мөнгө гээд харсан захирлууд
2018-09-26
Харьяа байруудыг яагаад мушгиж хуваарьлав:
1-р сургуулийн харьяа байрыг албаар оруулахгүй аймаар хол сургуулийн харьяа гэж хуваарилсан. Хэн тэгж завхруулж албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг шалгана уу. Байр байраар
2018-09-25
Ynen:
Ugaasaa l 5000000 tygregnees deesh avillga avdag xansh togtood olon jil bolj baina sh dee,1-r surguuliin zaxiral,menejer,nyagtlan bododogch nariig shalgaval ch olon say dollariin avilga ilerne dee,gehdee ilryyleed xereggyi l dee,xeregiig ni Shyyh avilgaa avaad xeregsehgyi bolgood orhino biz,
2018-09-25
Харьяа байруудыг яагаад мушгиж хуваарьлав:
1-р сургуулийн харьяа байрыг албаар оруулахгүй аймаар хол сургуулийн харьяа гэж хуваарилсан. Хэн тэгж завхруулж албан тушаалаа урвуулан ашиглаж байгааг шалгана уу. Байр байраар
5 мянган $ р оруулсандаа! Даварчихсан бгаа биз. Яам гэж нил авилгал. Ернь монгол улс замаа алдсандаа!
2018-09-25
нарантуяа:
1-р сургуулийг шалгах хэрэгтэй тэнд хүүхдээ оруулахын тулд 8-10 саяын хахууль өгч байж оруулж бна шүүдээ арай дэндүү юмаа тэр мөнгө хэний халаасанд орж бнаа
2018-09-25
Хэдэн жил үргэлжилсэн авлигын том хэрэг илрэнэ дээ томчууд ч авлига өгсөн бүгд өгсөн сайн л шалгаарайдаа зүгээр л байна ш дээ гэж балайрав
2018-09-25
ЯАМНЫ БҮХ МЭРГЭЖИЛТЭНГҮҮД ЛУЙВАРЧИД.
2018-09-25
Боловсролын яам гэж яачихсан дампуу яам бэ цэгцлээч Хүрэлсүхээ
2018-09-25
5 мянган $ р оруулсандаа! Даварчихсан бгаа биз. Яам гэж нил авилгал. Ернь монгол улс замаа алдсандаа!