Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга томилогдов
2018-09-25

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын Б/54 дугаар тушаалаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Ганболдыг томилжээ. Тэрбээр ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст Ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан аж.

 

Д.Ганболд өнөөдөр ажлаа хүлээн авсан байна. Түүнд ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг, СЗСҮТ-ийн удирдлагууд ажил үүргийг нь албан ёсоор хүлээлгэн өгч, ажлын амжилт хүсчээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
n:
tur orlon guitsetsgegcheer alban tushaald tomilj bolohgui geed baihad yagaad huuli zurchuud bainaa
2018-09-25