Есөн хэргийг прокурорт хүргүүлжээ

img

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 9 дүгээр сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл хянан үзсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3-аар бага буюу 5.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. /2017 оны 9 дүгээр сард 57 гомдол, мэдээлэл шалгасан/

 

ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ 54 ГОМДОЛ, МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ ШАЛГАВ

 

Хүлээн авсан 54 гомдол, мэдээллээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 3 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоо 19 гомдол, мэдээллийн үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 64.8 хувьтай байна.

 

 

Мөрдөн шалгах хэлтэст хүлээн авч шалгасан 54 гомдлын 41 буюу 75.9 хувийг Улаанбаатар, 13 буюу 24.1 хувийг орон нутгийн харьяаллын гомдол эзэлж байна.

 

372 ХЭРЭГТ ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА

 

Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2018 оны 9 дүгээр сарын байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 372 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 240 хэргээр буюу 2,8 дахин өссөн байна. /2017 оны 9 дүгээр сард 132 хэрэг байв/

 

9 ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭХ САНАЛТАЙГААР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

 

Есөн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 29 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 4 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж, одоо 327 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 281 хэрэг, мөрдөн байцаалтын 46 хэрэг байна. Тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нийт хэргийн 12.1 хувийг шийдвэрлэсэн байна.

 

 

Эх сурвалж: АТГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Өнөөдөр гэм буруутай нь тогтоогдсон гишүүдийг намаасаа хөөх хэрэгтэй. Нам бол төрийг цэвэршүүлэх, төрд зөв жишиг тогтоохын төлөө явж байгаа юм бол өөрсдөөсөө эхлэх ёстой. Түүнээс намын дэмжлэгээр яваад байж болохгүй. З.Баянсэлэнгэ миний мэдэж байгаагаар тавдугаар сарын 19-ний өдөр “Бэрэн” компаниас танилцуулга авсан. Тухайн танилцуулга дээр 1м2 1,175,100 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг түрээсийн орон сууцанд оруулах санал байсан. Гэтэл З.Баянсэлэнгэ 1,3 саяар авах санал тавьсан байгаа юм. Ингээд тавдугаар сарын 30-ны өдөр Засгийн газраар батлуулахдаа 1,8 саяар батлуулчихсан байдаг. Энэ бол шударга бус. Ард иргэдийг ингэж дээрэмдэж болохгүй шүү. Тиймээс ийм хүмүүсийг намаас хөөх заалт орсон бол зайлуулна. Үүнээс гадна намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг Улсын Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Энэ нь Н.Энхбаяр гэдэг хүнийг МАХН-ын даргаар бүртгэхээс татгалзсан гэсэн үг юм. Тэгэхээр намын дараагийн Их чуулган хуралдах үед шинэ даргыг сонгоно гэсэн үг. Иймээс ирэх арванхоёрдугаар сард Их чуулган зарлаж, намын даргаа сонгох, зарим нэг үл бүтэх гишүүдийг хөөж цэвэрлэх төлөвлөгөөтэй байна” гэв.
2018-09-25
О.Баасанхүү: З.БАЯНСЭЛЭНГЭ АРХИ УУГААД, ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЭР ОРСОН::
Одоо аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-д тайлан тавина. Тэр үед би асуулгын хариугаа авна гэж бодож байна. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол Зөрчлийн хуулиар Х.Нямбаатар гишүүн шийтгүүлнэ. Үнэн байвал буруутай этгээд нь ял авна. Хоёрдугаарт, хуулийг дэндүү сонголттой хэрэглэж байна. Тухайлбал саяхан Зам тээврийн яаманд хүн амины хэрэг гарсан. Шалгагдаж байгаа этгээдүүд дунд гэм буруугүй хүн бий. Тэр нь төрийн байгууллага руу орж, гарч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаад цаг завгүй явдаг нэгэн залуу юм. Энэ хүн хэн хаана архи уусныг шалгаад явах цаг завгүй байдаг нь ойлгомжтой. Хуулиараа төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах ёстой болохоос төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй шүү дээ. Төрийн албан хаагч, иргэний аюулгүй байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэтэл тэр залууг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ зовлонтой асуудлаас болоод тэр залуугийн ар гэрийн амьдрал хэцүүдэж, төрийн албанд дахиж ажиллах боломж нь хаагдсан байна. Гайтай хүмүүсээс болоод ийм асуудалд орсон. Гэтэл манай намын гишүүн, сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй архи уучхаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймэрхүү буруутай этгээд нь өөрсдөө хариуцлага хүлээхгүй байна. “Бэрэн” компанитай холбоотой асуудлаар З.Баянсэлэнгэ анхан шатны шүүхээс ял авлаа. МАХН-ын шинэ дүрэмд хөөх тухай шийдвэрийг оруулсан би бол их баярлах байсан.
2018-09-25
О.Баасанхүү: З.БАЯНСЭЛЭНГЭ АРХИ УУГААД, ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЭР ОРСОН:
Улсын Дээд шүүх өчигдөр /2018.09.24/ МАХН-ын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцээд, бүртгэсэн. Жил гаруйн өмнөөс МАХН-ынхан хоёр хуваагдаж, Н.Энхбаяр, О.Баасанхүү гэх хоёр даргатай болсон юм. Ингээд аль аль нь дүрмийн өөрчлөлт, тамга тэмдгээ баталгаажуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан боловч шүүх бүртгэхээс татгалзсан билээ. Иймд МАХН-ын дарга Н.Энхбаяр ээлжит бус Их чуулган зарлаж, шүүхийн шаардлагыг хангасан шинэ дүрэм, мөрийн хөтөлбөр боловсруулж, өчигдөр Улсын Дээд шүүхэд бүртгүүлэв. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийсэн юм. Тэрбээр “ТВ-9” телевизээр нэг талыг барьсан, буруу мэдээлэл цацагдсан. Телевизээр УИХ-ын гишүүний нэр төрд халдаж байгаа учраас би үнэн зөв мэдээлэл өгөх нь зүйтэй гэж үзсэн. Дээд шүүх хэвлэлээр гараад байгаа шиг ямар нэг шийдвэр гаргасан байвал Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Яагаад гэвэл Улс төрийн намын тухай хуульд Улсын Дээд шүүх зөвхөн Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд ажиллана гэсэн байдаг. Өмнө нь 2017 оны гуравдугаар сарын 13-нд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүхийг “үнэлгээтэй” гэж хэвлэлд яриа өгсөн байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх 50 мянган ам.доллар, нийслэлийн шүүх 100 мянган ам.доллар, Дээд шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг гэж ард түмэн ярьдаг талаар Х.Нямбаатар мэдээлэл өгсөн байдаг. Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор аль нэг шүүгчид эрүү үүсгэсэн үү, гэм буруутай этгээдийг тогтоосон уу гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокуророос тодруулахаар асуулга явуулна.
2018-09-25