О.Баасанхүү: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүст улс төрийн намаас  дэмжлэг үзүүлэхгүй

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдэээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Улс төрийн намын тухай хуульд Улсын Дээд шүүх зөвхөн Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд ажиллана гэсэн байдаг. Өмнө нь 2017 оны гуравдугаар сарын 13-нд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүхийг “үнэлгээтэй” гэж хэвлэлд яриа өгсөн байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх 50 мянган ам.доллар, нийслэлийн шүүх 100 мянган ам.доллар, Дээд шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг гэж ард түмэн ярьдаг талаар Х.Нямбаатар мэдээлэл өгсөн байдаг.  Тиймээс энэ асуудалтай холбоотойгоор аль нэг шүүгчид эрүү үүсгэсэн үү, гэм буруутай этгээдийг тогтоосон уу гэдгийг Монгол Улсын Ерөнхий прокуророос тодруулахаар асуулга явуулна. Одоо аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий прокурор УИХ-д тайлан тавина. Тэр үед би асуулгын хариугаа авна гэж бодож байна. Хэрэв худал мэдээлэл өгсөн бол Зөрчлийн хуулиар Х.Нямбаатар гишүүн шийтгүүлнэ. Үнэн байвал буруутай этгээд нь ял авна.

 

Хоёрдугаарт, хуулийг дэндүү сонголттой хэрэглэж байна. Тухайлбал саяхан ЗТХЯ-д хүн амины хэрэг гарсан. Шалгагдаж байгаа этгээдүүд дунд гэм буруугүй хүн бий. Тэр нь төрийн байгууллага руу орж, гарч байгаа хүмүүсийн бичиг баримтыг шалгаад цаг завгүй явдаг нэгэн залуу юм. Энэ хүн хэн хаана архи уусныг шалгаад явах цаг завгүй байдаг нь ойлгомжтой. Хуулиараа төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах ёстой болохоос төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээгээгүй шүү дээ. Төрийн албан хаагч, иргэний аюулгүй байдлыг хангах нь цагдаагийн байгууллагын үүрэг. Гэтэл тэр залууг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ зовлонтой асуудлаас болоод тэр залуугийн ар гэрийн амьдрал хэцүүдэж, төрийн албанд дахиж ажиллах боломж нь хаагдсан байна. Гайтай хүмүүсээс болоод ийм асуудалд орсон.  Гэтэл манай намын гишүүн, сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй Төрийн ордонд архи уучихаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймэрхүү буруутай этгээд нь өөрсдөө хариуцлага хүлээхгүй байна. “Бэрэн” компанитай холбоотой асуудлаар З.Баянсэлэнгэ анхан шатны шүүхээс ял авлаа. 

 

МАХН-ын шинэ дүрэмд хөөх тухай шийдвэрийг оруулсанд би их баярлах байсан. Өнөөдөр гэм буруутай нь тогтоогдсон гишүүдийг намаасаа хөөх хэрэгтэй. Нам бол төрийг цэвэршүүлэх, төрд зөв жишиг тогтоохын төлөө явж байгаа юм бол өөрсдөөсөө эхлэх ёстой. Түүнээс намын дэмжлэгээр яваад байж болохгүй. Иймээс  12 дугаар сард Их чуулган зарлаж, намын даргаа сонгох, зарим нэг үл бүтэх гишүүдийг хөөж цэвэрлэх төлөвлөгөөтэй байна хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

- Таны зүгээс намын гишүүнчлэлээс хөөх санал гаргах уу?

 

-Одоо авилга, албан тушаалын гэмт хэрэгтэй хүмүүст улс төрийн намаас  дэмжлэг үзүүлэхгүй. Бид эхлээд материалаа авна. Аливаа нам бол авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтэй хүмүүсийг намдаа элсүүлж, төрд оруулах ёсгүй.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар
2023-03-03
чамайг дарга болгодог нам гэж юу байнаа
2018-09-26
иргэн:
Энэ Баасанхүү Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж авсан 49-хувийнханы талд бат зогсдож улс орон ард түмний ганц өмчийг хуйвалдаанаар хулгай хийсэн хүмүүсийн хамаарал бүхий хүндээ ард түмний эсрэг кноп дардаг.Энхбаяраа АИХ хуралдуулж үндсэн хуулиа өөрчлөж улс орон ард түмэнд тус болж үзээрэй.Үүнийг л ард түмэн ярих хүсэх болсон.Улсын өнгөтэй өөдтөөг луйврын бүлэглэл гэх Эрдэнэтийн 49-хувийнхан авч хэдхэн хүн хэдэн зуун тэрбумаар нь идэж ууж байна энэ шударгуу.
2018-09-26
Энэ хүн гэж хэлэхэд хэцүү хорхойны хэлтэрхий тоогдох гэж зовж бнаа.Тэрийг нь иймэрхүү юмаар гар хөлөө хийгээд сурчихсан женко мэтийн хүний адаг нь их ашиглах юмаадаа
2018-09-26
Bayanselenge n minii ar tal Zika, manai nutag usnii hun, shuuhiin shiidveriig 2 shataar uurchluulj 19 sayiig tuluhgui, jenko-g zika -aar argaluulna, zika minii gart, ih hurald baihdaa olon umaar bi tuund tus bolj 2 namiig holboj bsn gej aarhaj yaridag um bilee. Teneg huuhentser.
2018-09-25
энхбаярыг хөхдөг хүүхэн, бавуулсаар байгаад балай болсон мандарваа шүү дээ
2018-09-25
энхбаярын бөгсний хүүхэн, хөхсөөр байгаад сайд болж мөнгө идэж амьдарлаа сайжруулсан шүү дээ. одоо ч бавуулсаар байгаашдээ. нөхөр шүү юм нь юу бодож суудаг юм болдоо
2018-09-25
З.БАЯНСЭЛЭНГЭ АРХИ УУГААД, ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЭР ОРСОН
2018-09-25
З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй архи уучхаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн.
2018-09-25
З.Баянсэлэнгэ 5-р сарын 19-ний өдөр “Бэрэн” компаниас танилцуулга авсан байдаг. Тухайн танилцуулга дээр 1м2 1,175,100 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг түрээсийн орон сууцанд оруулах санал байсан. Гэтэл З.Баянсэлэнгэ 1,3 саяар авах санал тавьсан байгаа юм. Ингээд 5-р сарын 30-ны өдөр Засгийн Газраар батлуулахдаа 1,8 саяар батлуулчихсан байдаг. Энэ бол шударга бус. Ард иргэдийг ингэж дээрэмдэж болохгүй шүү. Тиймээс ийм хүмүүсийг намаас хөөх заалт орсон бол зайлуулна.
2018-09-25