МАХН:ҮХЦ сонгууль хэзээ явуулахыг заадаг, товлодог байгууллага биш

img

МАХН бусад улс  төрийн хүчинтэй хамтран Дээд Үндсэн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан МАХН-аас хэвлэлийн хурал хийлээ. МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар:

 

-Бид хариуцлагатай төрийг зохион байгуулж, ирээдүйн хөгжлийн бодлогоо хамтран зохион байгуулна. Үүнд МАХН-ын нөр их хөдөлмөр шийдвэрлэх ач холбогдолтой. Бид өнгөрснөө ярьж, чичилж биш хөгжлийн бодлогоо хэрэгжүүлье гэж байгаа юм.

 

Энэ намрын чуулганаар шийдвэртэй алхмуудыг хийх ёстой гэж бид үзэж байна. Түүний дотор Хэнтий аймгийн УИХ-ын  42 дугаар тойргийн ард иргэдийн шаардлагаар сонгох эрхийг нь Үндсэн  хуульд заасан эрхийг эдлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа байх болно. Шударга ёсыг шаардаж байгаа улс төрийн хүчин ард иргэдтэй хамтарч ажиллана. ҮХЦ сонгууль хэзээ явуулахыг заадаг, товлодог байгууллага биш. Бохир улс төр явж байгааг бид эсэргүүцэн тэмцэх болно. Хэнтий аймгийн 17 мянган сонгогчийн 5000 нь нөхөн сонгууль явуулахыг шаардсан бичгийг ирүүлээд байгаа. Үүнийг ҮХЦ-д өргөн барина. Бусдыг хэлмэгдүүлэх явдлыг таслан зогсоох ёстой.  

 

МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж:

 

-УДШ бол Үндсэн хуульд заасан заалттай нийцсэн эсэхийг хянаж улс төрийн намын дүрмийг баталдаг. МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийг энэ дагуу УДШ бүртгэлээ. МАХН бол хуулийг баримталдаг, бодлого, үйл ажиллагаа нь ил тод улс төрийн хүчин. Энэ дагуу манай ээлжит бус чуулган явагдаж, дүрэм, мөрийн хөтөлбөрөө шинэчилж, баталснаа УДШ-д бүртгүүлж байгаа юм. Ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай МАХН-ын даргын шийдвэр гарч, бага чуулган хуралдаж, 1044 гишүүн Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Энэ чуулганаас гарсан бүхий л баримт бичиг, дүрмийг 100 хувийн саналаар баталсан.

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-Шинэ Дээд Үндсэн хуулийг ард түмнээр хэлэлцүүлсний дараагаар эрх баригчид хэр хүлээж авах бол?

 

-МАХН ээлжит бус их чуулганаа хийхдээ хэн нэгэнтэй хариуцлага тооцох, хэн нэгний эрх ашгийг бодож энэ чуулганыг хийгээгүй. МАХН хариуцлагагүй байдлыг цэгцлэхийн төлөө юу хийх ёстойгоо хэлэлцсэн. Ийм учраас ээлжит бус чуулганаас гаргасан шийдвэр хэн нэгнийг онцгойлон ярих гээгүй.

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayanselenge n minii ar tal Zika, manai nutag usnii hun, shuuhiin shiidveriig 2 shataar uurchluulj 19 sayiig tuluhgui, jenko-g zika -aar argaluulna, zika minii gart, ih hurald baihdaa olon umaar bi tuund tus bolj 2 namiig holboj bsn gej aarhaj yaridag um bilee. Teneg huuhentser.
2018-09-25
бабасэлэнгэ:
энхбаярын бөгсний хүүхэн, хөхсөөр байгаад сайд болж мөнгө идэж амьдарлаа сайжруулсан шүү дээ. одоо ч бавуулсаар байгаашдээ. нөхөр шүү юм нь юу бодож суудаг юм болдоо
2018-09-25
Дээд шүүх дээр ялалт байгуулсан шиг үзэж тарж эхэллээ дээ. Улс төржилгүй - Улан дорхи чулуугаа үл хөндөхгүйхэн шиг - Улс орноо урагшлуулахыг хүсье. Ард түмэн тэр тусмаа мэргэшсэн төрийн албан хаагчид хангалттай төрийн ачааг үүрч байна одоо аргагүйн эрхэнд цуцаж эхэллээ.
2018-09-25
Төрийн албыг нүсэржүүлж, хунд сурталжуулах, найз нөхөд, дагагсад, садан төрлийн холбоот бүлэглэл болгон хувиргах, албан тушаалыг арилжаалах эхлэл МАН-ын дарга асан Н.Энхбаярын засаглалын жилуудэд 2000 онд анхлан тавигдсан байдаг. Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүдэд тойрогтоо ажиллахад нь зориулж 10 сая төгрөг өгөх хуулийн төсөл санаачилж батлуулсан. "Тойргийн мөнгө" нь цаашдаа 2005 онд 100 сая, 2007 онд 250 сая, 2008 онд 500 сая, 2010 онд 1 тэрбум төгрөгт хүрч өсөж байлаа.
2018-09-25
!:
Ene erguunud yuch gej yawiwal yarij l baig hend hamaatai yum be
2018-09-25
З.БАЯНСЭЛЭНГЭ АРХИ УУГААД, ЕРӨНХИЙЛӨГЧ ДЭЭР ОРСОН
2018-09-25