Ноцтой осол гарч, хүн энджээ

img

Энэ сарын 25-26-ны шөнө Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 4-р баг "Цагаан чулуутын гүүр" гэх газарт ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг хүн нас барж, гурван хүний биеийн байдал хүнд, эмчлэгдэж байна. 

 

"Тоёота приүс-11" маркийн автомашины жолооч Б нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9-1 заалт "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал,тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" ...


Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2-3-Б заалт "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас гүүрний дугуй цохигч мөргөн онхолдож 100 метрийн цаана зам дээр зогсож байсан "Тоёота ландкрузер-200" маркийн автомашиныг мөргөсөн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ