Дархан-Уул аймгаас алга болсон ах, дүү хоёрыг олжээ

img

 

Дархан-Уул аймаг дахь гэрээсээ энэ сарын 16-нд гараад алга болсон ах, дүү хоёрыг эсэн мэнд олжээ.

 

Тодруулбал Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт “Ах дүү хоёр алга болсон” тухай дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч эрэн хайх ажиллагааг явуулснаар алга болсон хүүхдүүдийг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс олсон байна.

 

Урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа бөгөөд Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт шалгаж байна.

 

Ах нь 12 настай, дүү нь 8 настай аж.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уг нь болдог бол суран тэлээний амт сайн үзүүлдэгбол ч хаширна даа. Зүгээр л загнаад л хэлээд өнгөрвөл дахиад тэнэнэ дээ.
2018-09-27
tenemel yumnuud uher mal shig
2018-09-27
тоглоомын газраас олсон эцэг эх нь хүүхдийнхээ хүмүүжилд анхаарах цаг болжээ хотруу орж ирж писи-днэ гэж юу гэсэн үг вэ
2018-09-27
ЗОЧИН:
ЗА АШГҮЙ ДЭЭ, ЭСЭН МЭНД ОЛДСОН БОЛ БОЛОО БОЛОО, ХӨӨРХИЙ ХҮҮХДҮҮД
2018-09-27