Төрийн ордонд 87 настай ахмад багш нас баржээ


Монголын ахмад багш нарын "Хүндэтгэлийн дурсамж уулзалт" Төрийн ордонд өнөөдөр /2018.09.27/ болж байна. Харамсалтай нь энэхүү уулзалтын үеэр 87 настай ахмад багш нас баржээ.
Талийгаач 87 настай эрэгтэй С нь Багануур дүүргийн ахмад багш нарыг төлөөлөн энэхүү уулзалт, зөвлөгөөнд оролцож байсан аж. Бие нь муудсан даруйд зөвлөгөөний зохион байгуулагчид яаралтай түргэн тусламж дуудсан ч эмнэлгийн тусламж авч амжилгүй нас барсан байна.
Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Монголын Ахмад багш нарын Холбоо байгуулагдсан 14 жилийн хугацаанд 5 дахь удаагаа УИХ-ын НББСШУхааны байнгын хороо, БСШУСЯамны дэмжлэгээр энэхүү уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ