Гэрийн нөхцөлд ҮРЧЛЭЭГҮЙ болох НАЙМАН алхам
Гэрийн нөхцөлд үрчлээгүй болох аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1

Та үрчлээгүй болохын өмнө нь нүүрээ сайтар цэвэрлээд дараагаар нь өндөгний цагааныг жигд түрх.
Алхам №2

Өндөг хатах хүртэл хүлээх хэрэгтэй. Ойролцоогоор 10-15 минутын дараа макс бүрэн хатна.
Алхам №3

Одоо нүүрээ бүлээн усаар угаа. Та хэт халуун усаар нүүрээ угаахаас зайлсхийгээрэй. Халуун ус нүүрний арьсыг гэмтээдэг.
Алхам №4

Нүүрээ угаасны дараа дээрх өндөгний цагааныг мөн адил хүзүүндээ жигд түрх. Түрхэх үедээ зөөлхөн иллэг хийгээрэй.
Алхам №5

Мөн та 10-15 минутын дараа хүзүүгээ бүлээн усаар угааж цэвэрлэ. Энэхүү алхмууд нь таны арьсыг чангалж, толигор болно.
Алхам №6

Одоо та хамгийн их үрчлээтсэн нүүр болон хүзүүнийхээ хэсэгт бага зэрэг халаасан оливын тос түрх.
Алхам №7

Таван минутын дараа тосоо арчаад ханборгоцой эсвэл жүржийн халсаар оливын тос түрхсэн хэсгээ зөөлхөн илж арчаарай.
Алхам №8

Төгсгөлд нь нүүр болон хүзүүгээ хүйтэн усаар угаана. Ингээд та үнэтэй гоо сайхны газар явахгүйгээр гэртээ үрчлээгээ арилгах боломжтой боллоо.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ