С.Бямбацогт гишүүн Туулын усанд шумбажээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр Туул голын усанд сэлжээ. Тэрбээр намрын дунд сарын шинийн 17-ны дашням, балжинням давхацсан билэгт сайн өдрийг сонгон Туулын усанд шумбасан тухайгаа олон нийтийн сүлжээндээ бичжээ.
УИХ-ын 2018 оны намрын чуулган ирэх даваа гаригаас эхэлнэ. Төрийн хууль батлалцах их ажлынхаа өмнө эрхэм түшээ өдрийн сайныг өнжин хүлээж, билэгт сайн өдөр Туул голын усанд шумбан бие, сэтгэлээ сэргээсэн нь энэ аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ