Б.Бат-Эрдэнэ гишүүн цахилгаан машин сонгожээ

Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй, хорт утаа ялгаруулдаггүй, ашиглалтын зардал багатай машиныг сонгох болсон. Энэ сонголтод манай улсын иргэд ч нэгдэж, цахилгаан машины хэрэглэгчид цөөнгүйгээр тоологдож буй. Тэгвэл энэ нэгдэлд өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ багтжээ. Тэрбээр Nissan Leaf автомашиныг сонгон, Моннисоос худалдан авсан байна.
Мөн энэ цахилгааны машиныг УИХ-ын гишүүн Н.Учрал ашигладаг. Тэрбээр Төрийн ордны гадна цахилгаан машин цэнэглэгч байрлуулах санал гаргаад буйгаа хэлж байсан юм.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ