Мал арилжихад сайн

Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 30. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 21. Адъяа гараг. Чөлөөт эх одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.
Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ