М.Энхболд:Төрийн орон тоо, зардлыг 10 хувиар бууруулахыг шаардаж байна

2018 оны УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Намрын чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэлэв. Тэрбээр:
-Сул буюу муухан ардчилалтай улсын ангилалд манай улс орсон байна. Сонгууль нь ардчилалтай явагддаг боловч улс төрийн соёл муу, иргэд нь улс төрд муу оролцдог гэжээ. Иргэд нь улс төрийн идэвхгүй гэдэгтэй санал нэгдэхгүй байна.
Улс төрийн популизм явагдаж байна. Үүнийг зохион байгуулж санхүүжүүлэгч улстөрчид улсаа хорлох энэ арга барилаасаа санал хэрэгтэй гэж үзсэн. Хоосон улстөрчид, ард түмнээ хуваасан дайсагнал бидэнд хэрэггүй. Харин зөвшилцөл, ойлголцол бидэнд хэрэгтэй байна. Үндэсний зөвшилцөл хийж, гаргасан шийдвэрээ хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.
Төр бол томоохон ажил олгогч. Төрийн байгууллагын дотоод хяналт, хариуцлага алдсаны улмаас төрийн албан хаагч амиа алдсан тохиолдол гарлаа. Төрийн албыг улс төрийн албанаас хол байлгах, шинэ хуулийг хэрэгжүүлэхэд та бүхэн манлайлж ажиллах ёстойг сануулъя.
Өр өрийн хүүд дарлуулж, улс орон хямралын үед ирсэн хүнд үеийг бид даван туулж чадлаа. Эдийн засаг энэ оны хагас жилийн байдлаар 6.3 хувийн өсөлтттэй байна. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх шаардлагатай байна. Ирэх онд тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувь, төрийн албан хаагчдын цалин 8 хувь хүртэл нэмэх шийдвэр гаргасан.
Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллага орон тоо, зардлыг 10 хувиар бууруулахыг шаардаж байна. Төсөв, мөнгөнийг бодлогыг хэлэлцэхдээ эрсдлийг тооцох хэрэгтэй. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг хийх шаардлагатай. Хөрш орнуудтай харилцах эдийн засгийн дипломат үйл ажиллагааг эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Азийн хөгжлийн банкны 48 орон тус бүр дунджаар 10 хэлэлцээр байгуулан хэрэгжүүлсэн байхад бид ганц хэлэлцээрээ л байгуулж байна. Эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд томоохон салбаруудын төсөл хөтөлбөрүүдийг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна.
“Эрдэнэт”, “Оюутолгой”-н үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг шалгалтын үр дүнгээ танилцуулах шаардлагатай байна. Сургууль, цэцэрлэг, зам гүүрийн ажил тогтсон хугацаандаа хэрэгждэггүй байдал өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Бага, дунд боловсролын өгөөжийг сайжруулах, дээд боловсролд хувьсал хийх хэрэгтэй байна. Багшийн хөгжлийн хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулахад зөрчил гарсан байна. Хуулийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн байгууллагын албан тушаалтны ажлыг дүгнэх хэрэгтэй.
Бид чамгүй олон хууль тогтоол батлан гаргасан. Харин хууль хэрэгжил ямар байна вэ. Мал эмнэлгийн хууль хэрэгжээд, Мал эмнэлгийн газар байгуулсан. Гэтэл 15 аймагт л Мал эмнэлгийн даргыг байгуулжээ. Өөрөөр хэлбэл агентлаг томилж, хэдэн дарга томилсноос өөр ажил хийсэнгүй. Тиймээс хууль тогтоомжийн биелэлтийг тайлагнахыг Засгийн газарт даалгая.
Бага насны хүүхдүүдийг хүчирхийллээс хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоолд анхаарч илэрхийлье. УИХ-ын намрын чуулган нээснийг мэдэгдье гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ