Д.Хаянхярваа: Алдаа системдээ биш улс төрийн нам, улстөрчдөд байгаа

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:
-УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар 2019 оны төсөв өргөн барьсантай холбоотой ажлын хэсэг байгууллаа. Энэ төсөв дээр ажлын хэсэг ажиллана. 2019 оны улсын төсөв маш хариуцлагатай. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг шийдвэрлэх он байна. Тиймээс гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
ҮХЦ-ээс УИХ-ын тогтоолыг хууль зөрчсөн гэж түдгэлзүүлсэн. ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэдэг улс төрийн шийдвэрээ МАН гаргалаа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг асуудал танилцуулсан. “ЗТХ-ийн сайд ажиллах хугацаандаа маш сайн ажилласан. Өөрөө хариуцлага хүлээж, өргөдлөө өгсөн. Тиймээс энэ долоо хоногт ЗТХ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ” гэдэг мэдээлэл хийсэн. Энэ асуудлаар манай бүлэг дээр хэлэлцлээ гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-ЗТХ-ийн сайдыг томилохдоо ямар шалгууртай вэ? Таны нэр явж байсан.
-Миний бие ЗТХ-ийн сайдаар ажиллахгүй. МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ. Улстөрч улс төрийн хариуцлага үүрээд ажлаа өгье гэж байгаа хүмүүст хаалт байхгүй.
-Системийн хямралын гол буруутаныг МАН гэж хэлж болох уу?
-Системийн хямралын буруутанг хайвал 27 жилийн хугацааг харах хэрэгтэй. Өнөөдрийн үйлчилж байгаа Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж байгаа. Гол алдаа бол системдээ биш улс төрийн нам, улстөрчдөд байгаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ