О.Баасанхүү: 2020 онд бидэнд шинэ сонголт хэрэгтэй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн хийхдээ “Цалин, тэтгэвэрийн зээл, орон сууцны зээлийг хэзээ тэглэх вэ”, “Хэрүүлээ хийхээ зогсоо.” гэсэн самбарыг тавьсан байлаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Ажилгүйдэл багасгаж, ядуурлыг бууруулна гэсэн хаана байна. Гурван сая хүнийг тэжээхэд амархан. Харин МАНАН сэтгэлгүй, бодлогогүй байна. Өнөөдөр Ерөнхийлөгчийн үгийг сонсоод дургүй хүрч байсан. Бүлэглэлгүй нийгэм бүтээнэ гэж байхгүй. Би өөрийнхөө намаас эхэлсэн. 30 гэр бүлийн нэг нь манай намд, бусад нь АН, МАН-д байгаа. Одоо бид залуучуудаар үг хэлүүлнэ. Шинэ хүчин гарч ирэх цаг болсон. Дараагийн сонголтоо зөв хийнэ гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төсөлд та ямар байр суурьтай байна вэ?
-Улс төрийн намын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Улс төрийн намын тухай хуульд “авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүнд улс төрийн нам дэмжлэг үзүүлэхгүй” гэсэн заалт оруулах хэрэгтэй. Эрүүгийн хууль өөрчлөх хэрэгтэй. Эрүүгийн хуулиа өөрчлөхгүй байж юун Үндсэн хууль вэ.
-Танай нам дотроо ойлголцсон уу?
-Би МАХН-ын дарга. Би өөрөө болоогүй. Намайг даргаараа томилсон. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүн хоёр удаа даргаар сонгогдъё гэж хоёр удаа УДШ-д материал өгсөн. Тэр заалтыг нь хүчингүй болгосон. Одоо манай нам даргагүй болчихоод байна. УИХ-ын гишүүний мандат хуулиараа явдаг. Хамгийн гол нь бид 2020 онд шинэ сонголт хийх хэрэгтэй. Манай нам дээр ажлын хэсэг гарсан. Тэгээд 21 аймгаар явж гишүүдээсээ асууж, асуудлаа шийднэ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ